А.Гансүх нарт холбогдох хэргийг энэ сарын 29-нд шүүнэ

 

 

 

Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. Тавдугаар сарын 12-ны өдөр гарсан шүүхийн энэ шийдвэрийг А.Гансүх нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн Прокурорын байгууллагаас эсэргүүцэж,  нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хандсан билээ.

 

Ингээд давж заалдах шатны шүүх нийслэлийн Прокурорын газрын эсэргүүцлийг өнгөрсөн мягмар гарагт  хэлэлцэх  байсан ч, сонгуулийн дараа болгож хойшлуулжээ.  Учир нь, яллагдагчаар татагдсан А.Гансүх нарын зарим нь өмгөөлөгчөөсөө татгалзсан байна. Ингээд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж эсэргүүцсэн прокуроруудын хүсэлтийг зургаадугаар сарын 29-ний өдөр хэлэлцэхээр болсон аж. 

 

Давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг улс төртэй холбон хүлээж авах иргэд байна.  Тэд “сонгуулийн дараа гурван намын нэр дэвшигчдийн хэн нь сонгогдохоос хамаарч А.Гансүх нарыг буруутгах эсэх нь шийдэгдэх юм байна.

                                                                                                                                                     Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)