Дөрвөн хэсгийн хорооны сонгогчдын саналын дүн хүлээгдэж байна

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дууссан хэдий ч Сонгуулийн Ерөнхий хорооноос эцсийн байдлаар дүн мэдээллийг хүргээгүй байна.

 

Сонгуулийн Ерөнхий хороо 1984 хэсгийн хорооны мэдээллийг нэгтгэсээр байгаа бөгөөд одоогоор Баян-Өлгий аймгийн хоёр, Завхан аймгийн нэг, Говь-Алтай аймгийн нэг гэсэн нийт дөрвөн хэсгийн хорооны сонгогчдын саналын дүн хүлээгдэж байгаа юм.

 

Одоогийн байдлаар Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 517151, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411154, МАХН-аас нэр дэвшигч 409767 иргэний санал аваад байна.

 

 

                                                                                                                                                      Б.Батаа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)