Автомат машинд эргэлзэх хэрэггүйг баталлаа

 

 

 Монгол Улс  2012 оноос хойш зохион байгуулсан сонгуулийн саналын дүнг  автомат машинаар тоолсон билээ. Анх 2012 оны УИХ-ын сонгуулиар автомат машиныг ашигласан.

 

Гэвч, ялагдсан аль нэг нам автомат машины саналын дүнд эргэлздэг. Тэгвэл автомат машинд ямар ч эргэлзээ байхгүй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь санал хураалтын дүн дахин бататгаж өглөө.

 

Өмнө нь санал хураалтын дүнг гараар тоолдог байхад булхай, луйвар орлоо гэсэн гомдол тасардаггүй байсан.  Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар эрх барьж байсан АН автомат машины тооллогын дүнгээр 9 суудал авч байсан бол өчигдрийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнг автомат машинаар тоолоход АН-ын нэр дэвшигч Х.Баттулга хамгийн өндөр саналыг авсан юм. Тиймээс намуудын автомат машины тооллогын эргэлзээг тайлж, найдвартайг өнгөрсөн шөнийн санал хураалтын дүн харууллаа.

 

                                                                                                                                                           Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • fokus (66.181.179.144)

    2017-07-02

    GANBAATAR IRGEN DORJZODOV HOERIIN MESSEJNEES HARAHAD ARDIIN NAMIIN JARAN TERBUMIIN BICHLEG EVLUULEG BISH N HARAGDAJ BN GEJ C1TV GARCH