Ерөнхийлөгчийн дахин сонгууль ирэх сарын 9-нд болно

 

        Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр орон даяар явагдсан билээ. Гурван нэр дэвшигчийн хэн ч 50+1 санал авч чадаагүй учраас хуулийн дагуу дахин сонгууль явуулахаар болсоныг дөнгөж сая СЕХ-оос мэдээллээ. Дахин сонгууль 7-р сарын 9-ний өдөр болох бөгөөд гадаадад суугаа монголчуудын саналыг 7-р сарын 4-нд авахаар болжээ. 

 

Энэ удаагийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар өрсөлдсөн. Улмаар Х.Баттулга 517478, М.Энхболд 411748, С.Ганбаатар 409899 иргэний саналыг авч Х.Баттулга, М.Энхболд нар дахин санал хураалтанд оролцохоор болоод байгаа юм.

 

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)