М.Энхболд: Сонгуулийн саналын хуудсыг тоольё гэдгийг дэмжиж байгаа

                         

 

 

                                        МАН-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд Бидний урилгыг хүлээн авч ирсэн та бүхэнд баярлалаа. УИХ-ын гаргасан шийдвэрийн дагуу 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зохион байгуулж дууслаа. 

 

Өнөөдөр СЕХ дүнгээ гаргаж, тайлангаа тавьсан. Үүнтэй холбогдуулж мэдээлэл хийх нь зүйтэй гэж үзсэн юм. 

 

Надад саналаа өгч, миний нэрийг дэмжсэн олон мянган сонгогч, намын идэвхтэн зүтгэлтнүүддээ талархал илэрхийлж байна. 

 

Эцсийн үр дүн гараагүй ч гэсэн би ямар ч үед улс орон, ард түмнийхээ амьдралыг өөд нь татах ажилд санаа тавьж ажилласаар байх болно.  

 

Сонгуулийн сурталчилгааны энэ өдрүүд миний уриалгын дагуу болж чадсангүй.

 

Энэ сонгууль гутаан доромжилсон, эвлүүлэг хэтэрсэн, орон нутагт тэрбум тэрбумаар нь мөнгө тараасан, гадаадаас сая саяар нь мөнгө авсан сонгууль боллоо. 

 

Хамгийн эцсийн мэтгэлцээн болоход МАН амлалтаасаа яагаад буцсан бэ гэдэгт тайлбар өгсөн.

 

60 тэрбум төгрөгийн асуудал бол эвлүүлэг гэдгийг хэлсэн. 

 

Газрын наймаачин гэдэгт бас тайлбар өгсөн. 

 

Сонгуулийн хувьд иргэдийн оролцоо идэвх сайн байлаа. Долоодугаар сарын 9-нд дараагийн сонгууль болно гэж Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж шийджээ. 

 

Би дахин санал хураалт зохион байгуулж байгаа долоодугаар сарын 9-ний өдөр ард түмэн шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж үзэж байна. 

 

Иргэд, олон түмэн идэвхтэй оролцож, саналаа өгч, сонгуулийг үр дүнтэй болгоорой гэж уриалж байна" гэлээ.

 

                     Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Танай намыг санал луйвардсан гэдэг мэдээллийг МАХН-аас өгсөн. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?

 

-МАХН-ын нэр дэвшигч, удирдлагууд хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Сонгуулийн дараа МАН руу дайрах хандлага бусад улс төрийн хүчнээс гаргаж байсан.  Буруу л бол баруун хойд талын хар овоохой гэдэг шиг бидэн рүү дайрсан мэдээлэл хийсэн гэсэн. 

 

Сонгуулийн саналын хуудсыг тоолъё гэдгийг би дэмжиж байгаа. Эргэлзээ байгаа бол бид хамтраад шалгасан ч болж байна. 

 

Сонгуулийн Ерөнхий Хороог шалгая, хардлага сэрдлэгийг шалгая гэж байгаа бол бид хамтрахад бэлэн байна. 

 

-Долоодугаар сарын 9-нд хоёр дахь санал хураалт товлогдсон. Баяр наадам, аялал зугаалгын үеэр товлосон нь ямар учиртай юм бол?

 

-Долоодугаар сарын 9-ний өдрийг СЕХ зүгээр ч нэг сонгоод авсан биш байх. Цаг хугацааны фактор гэж юм байна. 

 

Энэ хуулийнхаа хугацааг бодож, тооцож энэ хугацааг сонгосон байх. Тиймээс сонгуулийн байгууллагынхаа товлосон хугацаанд оролцоод сонгуулийн үйл ажиллагааг дуусгах байх.

 

                                                                                                                                                              Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • АРД (202.179.26.116)

    2017-06-28

    ТАТВАРАА НЭМЭЭД БАЙ АРД ТҮМНЭЭ ХУУРААДЛ БАЙ ХАРИУН ХАРИН ЧАНГАХАН ИРЭХ БОЛНО.ХААНА БАЙНА ТА НАРЫН АМЛАЛТ

  • иргэн (202.179.26.116)

    2017-06-28

    Сонгууль өгөх сонирхолтой хүмүүсийн тоог бууруулах сонирхол хэн нэгэнд байна Ер нь МАН ын нөлөө сул байгаа нь эрх барьж байгаа буюу их хуралд суугаа сулхан гишүүдээс үүдэлтэй

  • Зочин (66.181.177.124)

    2017-06-28

    АРД ТҮМЭН ЗӨВХӨН ЭНХБОЛДОД БИШ ЭХ БАРИГЧИДАД ЗАСГИЙН ГАЗАР, ТӨРДӨӨ ИЙМ Л ОНЦ МУУ ГЭСЭН ҮНЭЛГЭЭ ӨГЛӨӨ, НААДМЫН ДАРАА БҮГД ОГЦОРОХ ШААРДЛАГАТАЙ БАЙГААГ ХЭЛЭЭД БАЙНА ШҮҮ ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭЖҮҮ

  • зочин (66.181.177.124)

    2017-06-28

    ДАРГА нэртэйчззд өөрийгөө бурхан гэж буй бод идсэн уусан болоо, МАН-аас Ерөнхийлэгч болох өөр хүн байхгүй юм уу???

  • зочин (66.181.185.97)

    2017-06-27

    3 хэр дэвшигч 3 лаа шүүхийн хаалга татах тул хэзээ нэг цагт ерөнхиилэгчгүй хэдэн жил байвал яасан юм бэ хэмнэлттэй женко бол хуулиас гадуур байхын тулд үхэн хатан болон гээд