Наадмаар 400 гаруй жуулчин хүлээж авна гэсэн тооцоог гаргажээ

 

Нийслэлийн аялал жуулчлалын газраас салбарын зарим тоон мэдээллийг танилцууллаа. Энэ оны эхний дөрвөн сард Монгол ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өсчээ.

 

 2016 онд манай улс аялал жуулчлалын салбараас 312 сая ам.доллар олсон байна. Одоогийн байдлаар манай улсад бүртгэлтэй 274 жуулчлалын компани, 438 жуулны бааз, 400 орчим зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

 

Салбарынхан энэ онд 470-480 мянган жуулчин хүлээж авна гэж тооцож байгаагийн ихэнх нь наадмын үеэр ирэх юм байна.   

 

                                                                                                                                                             Б.Батаа 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)