Монголбанк ашигтай ажиллаж эхэлжээ

 

 

Монголбанкны энэ оны II улирлын тайлан гарчээ. Тайланд Төвбанк 125.2 тэрбум төгрөгийн ашигтай гарч, улмаар 2012 оноос хойш тогтмол өсөн нэмэгдэж байсан алдагдлын хэмжээ анх удаа буурсан дүн гарсан байна.

 

 Энэ нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн чангаралт голлон нөлөөлсөн гэж судлаачид үзжээ.

 

Манай улс ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар болж, төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарч, үүнтэй холбоотойгоор Монголбанкны гадаад болон дотоодын өр төлбөрийн хэмжээ буурсан нь санхүүгийн тайланд эерэг өөрчлөлт бий болох нөхцөл бүрдүүлсэн байна.

 

Монголбанкны тухайн жилийн алдагдлын хэмжээ нь 2012 онд 181.395 сая, 2013 онд 251.071 сая, 2014 онд 535.475 сая, 2015 онд 357.394 сая, 2016 онд 1.648,026 сая төгрөгтэй тус тус тэнцэж байв.

 

 Валютын арилжаа, ханшийн зөрүүний алдагдал, гадаадын байгууллагаас авсан зээлийн хүү, санхүүгийн үүсмэл хэрэгслийн дахин үнэлгээний, зах зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн алдагдал зэрэг нь Төвбанк ашиггүй ажиллах гол хүчин зүйл болж байсан аж.

 

                                                                                                                                                                              Б.Батаа

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)