Залуучуудын шигшээ баг Солонгос улсыг зорилоо

 

 

Азийн 23 хүртэлх насны АШТ энэ сард болох юм. Саяхан лигийн легионеруудтай нөхөрсөг тоглолт хийж, 3:0-ээр буулган авсан залуучуудын шигшээ баг календарчилсан бэлтгэлийнхээ дараагийн  арга хэмжээнүүдэд хамрагдах гэж байна. Тодруулбал манай 23 хүртэлх насны шигшээ баг өнөөдөр БНСУ-ыг зорьж байна.

 

Тэд Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Солонгосын Хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд  “Мокпо” бэлтгэлийн баазад 12 хоног байршсан бэлтгэл хийх юм. Уг бэлтгэлийн үеэр БНСУ-ын 19 хүртэлх насны шигшээ баг болон БНСУ-ын мэргэжлийн хөлбөмбөгийн гуравдугаар лигийн багуудтай нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай аж.

 

Тэднийг хилийн чанадыг зорихоос нь өмнө  МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө. Шижир, техникийн хэлтсийн захирал  Ш. Жаргалсайхан нар хүлээн авч уулзаж, амжилт хүссэн ажээ.

                                                                                             

                                                                                                                                                            Б.Батаа 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)