Хүүхдийн 20 мянган төгрөг дансанд орж эхэлжээ

 

 

Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг гурван жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд өмнө нь 2013 онд явуулсан.  Уг судалгаанд үндэслэн улс эх орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 400 мянган  хүүхэд Засгийн газраас сар бүр олгодог 20 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжээ 2019 онд авахаар болсон.

 

 

Тэгвэл Засгийн газрын 2017.07.04-ны өдрийн хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, мөн хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдүүдэд  нөхөж олгох шийдвэрийг гаргасан юм.

 

 

Хүүхдийн мөнгийг иргэдийн данс руу шилжүүлэх ажлыг өчигдрөөс буюу энэ сарын 5-ны өдрөөс эхлүүлсэн болохыг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамнаас мэдээллээ.

 

                                                                                                                                                                               Б.Батаа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)