Эдийн засгийн судалгаа, шинжилгээ бүхий сэтгүүл мэндэллээ

 

        Эдийн засагчид, судлаачдын Монгол орны санхүү эдийн засгийн нөхцөл байдал, шийдвэрлэх арга замуудын талаар хийсэн судалгаа, дэвшүүлсэн санал дүгнэлтийг эмхтгэсэн “Мөнгө, санхүү, баялаг” сэтгүүл шинээр хэвлэгдлээ.  

 

Сэтгүүлийн анхны дугаарт Монгол Улсын банкны хоёр шатлалт тогтолцооны хөгжлийн туулсан зам, шинэчлэлийн эхлэл, хүртсэн сургамж, даван туулах сорилтын тухай мөн  олон улсын банк санхүүгийн байгууллагын манай улсад үзүүлж буй нөлөөлөл, түүнчлэн хөрөнгийн урсгал, санхүүгийн тогтвортой байдал, мөнгөний ханш, өрийн дарамт, төсвийн бодлого, төсөв бүрдүүлэлт зэрэг олон сонирхолтой судалгаанууд нийтлэгджээ. 

 

Тус сэтгүүлийн зөвлөл нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн болон дэлхийн улс орнуудын хөгжлийн туршлагын  талаар сонирхож судалдаг эрдэмтэн судлаач, шинжээчид,  мэргэжлийн байгууллагуудтай хамтарч дараа дараагийнхаа дугаарыг эрхлэн, улирал тутамд уншигчдын гар дээр хүргэж байх юм.   
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)