Сонгуулийн ирц улсын хэмжээнд 18 хувьтай байна

 

        СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын ирцийг танилцууллаа. 12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгогчдын ирц 18.86 хувьтай байгаа ажээ. Орон нутагт сонгогчдыгн ирц 17. 33 хувьтай байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд сонгогчдын ирц  20.6 хувьтай байна. Анхан шатны санал хураалтын энэ цаг үеийн ирцтэй харьцуулахад хоёр хувиар бага байгаа ажээ. Гэхдээ яг 12.00 цагийн ирцийн мэдээ биш гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн онцолсон юм. Учир нь, сум нь хэсгийн хорооноос, аймаг нь сумаасаа мэдээллээ дамжуулан авч байгаа учраас ирцийн мэдээг нэгэн зэрэг авах боломжгүй юм байна.

 

Гадаадад байгаа сонгогчдын саналыг энэ сарын 4-5нд 42 салбараар авсан бөгөөд ирц нь 37.7 хувьтай байжээ. Мөн зөөврийн хайрцгаар 28544 хүн саналаа өгөхөөр бүртгүүлснээс 26086 нь саналаа өгсөн байна. 

 

12 цагийн байдлаар

Архангай 16,2

Баян-Өлгий 9,5

Баянхонгор 20,7

Говьсүмбэр 23,7

Завхан 19,8

Өвөрхангай  18,1

Өмнөговь 18,2

Сүхбаатар 19,3

Төв 18,4

Увс 17,4

Хөвсгөл 14,9

Хэнтий 17,2

Дархан-Уул 19,6

Орхон 16,3  

 

 

Нийслэлийн хэмжээнд:

Хан-Уул 20,6

Баянзүрх 22,4

Сүхбаатар 19,3

Чингэлтэй 18,1

Баянгол 21,3

Согинохайрхан 19,8

Багануур 19,2

Багахангай 27

Налайх - 22,4

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (27.123.214.117)

    2017-07-07

    ajilaa hariutslagtai shudarg hiigegui bolh.r irts n hurtel burdehgui bn

  • хм (202.179.18.59)

    2017-07-07

    Тэгнэ шд. Та нар хувийн компанийг хэрэв ажиллавал торгоно гэсэн хатуу хууль оруулаагүйгээс чинь болж өнөөдөр ажилдаа гарч байна даа. Сонгуулиа ч өгч чадахгүй байна. Сонгуулийн дараагийн өдөр заавал ажлын 1 ч юм уу өдөр байхаар зохицуулаагүй болохоор чинь хүмүүс зарим нь сонгуулийн өмнөх орой нь зарим нь сонгуулийн өдөр амралт зугаалга руугаа явцгаагаад хотоос гарах замууд битүү түгжрээтэй байна.