Ц.Содномдоржид Улсын Арслан цол олголоо

 

        Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит  512 бөхийн барилдаанд 8 давж үзүүрлэсэн бөхчүүдэд гарьд, арслан цол олголоо. Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Өлзийтогтохын Бат-Оршиход Монгол Улсын Гарьд, 9 давж түрүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Цэдэвийн Содномдоржид  Монгол Улсын Арслан цолыг олгосон юм.

 

Мөн үндэсний хүчит бөхийн барилдаанд 5 давсан бөхчүүдэд Монгол Улсын Начин, 6 давсан бөхчүүдэд Монгол Улсын Харцага цол олгов. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)