Баяр, амралтын өдрүүдэд гамшиг, ослын нийт 115 дуудлагаар ажиллажээ

 

        Үндэсний их баяр, наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр амралтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2016 оны 07 дугаар сарын 10-ний өдрөөс 07 дугаар сарын 17-ны өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн зэрэгт шилжин ажиллав.

 

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах, үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг шаардлагатай түвшинд хүргэх, сонор сэрэмж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагыг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллалаа.

 

Энэ хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын 4900 гаруй алба хаагч аюулт үзэгдэл, ослын 67, обьектын гал түймрийн 48, нийт 115 удаагийн дуудлагаар ажиллаж 31 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)