Монголчуудын нэг хэсэг нь баярлаж, үлдсэн хэсэг нь гомдолтой хоцорч бүтэн жил шуугилддаг сонгууль дөхөөд ажиллаж амьдрахад ихээхэн сонирхолтой өдрүүд эхэлж байна. Дэлгэрэнгүй
П.Очирбат гуай өөрийн үзмэрч Дашцэрэн гуайгаас илүү алсыг мэдэрч харж байжээ. Дэлгэрэнгүй
Хөндөх сэдэв: Боловсролын чанар, тогтолцоог шинэчлэе! Дэлгэрэнгүй
Аливаа суурьшмал улс орнууд хөгжлийнхээ бүхий л түүхэнд хот байгуулж, хөгжүүлж байж хөгжил дэвшлийнхээ замд эргэлт буцалтгүй орсоор ирсэн жамтай. Дэлгэрэнгүй
...Бидэнд энэ сайхан ирээдүй, энэ сайхан боломжийг, энэ уудам нутгийг өвлүүлэн үлдээсэн өвөг дээдэстээ баярлаад ч дуусашгүй... Дэлгэрэнгүй

Сайд нарыг томилохоор болов

2012 оны 1 сарын 27
УИХ-ын чуулганы чуулган удахгүй эхэлж, Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг авч хэлэлцэх гэж байна. Өчигдөр Тэргүүн шадар сайдын орон тоог байхгүй болгох саналыг Засгийн газраас оруулж УИХ-ын бүтцийн байгууллагууд ерөнхийд нь хүлээн зөвшөөрөөд байгаа.
Ингэснээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх батлаад дараа нь сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ.
Ингээд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийг томилно.

Мөн Эрүүл мэндийн сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар, Байгаль орчны сайдаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатар нарыг томилох юм.
 

www.UNEN.mn сайт
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...