Наро Банчэн Данзанлхүндэв гэгээнтэн номын авшиг хүртээлээ

 

        Наро Банчэн Данзанлхүндүв гэгээнтэн Хавдар Судлалын Үндэсний Төв болон Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн өвчтнүүдэд номын авшиг хүртээлээ. Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, ар халхын 88 шидтэй Наро Банчэн Гэгээний 7 дүрийн хувилгаан Данзанлхүндүв дээдэс Энэтхэг улсын Дарамсала хотын Жүдийн дацанд шавилан, тус хийдийн хамба лам Жадо ренбүчигийн удирдлаган дор  суралцаж байгаа билээ. Тэрбээр зуны дэлгэр цагт эх орондоо ирж, өөрийн төрсөн нутаг Завхан аймгийн Отгон, Шилүүстэй болон Говь-Алтай аймгийн зарим сумын сүсэгтэн олонд номын авшиг хүртээжээ.

 

Мөн өчигдөр Хавдар Судлалын Үндэсний төв болон Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн үйлчлүүлэгч, ажилчдад Цэнд Аюуш бурхны авшиг хүртээлээ. Дээдийн номын багш нарынхаа зааж сургасан эрдэм мэдлэгээ сүсэгтэн олонтойгоо хуваалцаж өвчин зовлондоо шаналсан олны сэтгэлийг амирлуулж, нас буян арвижуулж, буян заяа дэлгэрүүлэх Цэнд Аюуш бурханы авшиг хүртээсэнд нийт сүсэгтэн олон таатай сайхан хүлээж авлаа.

 

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн эрхлэгч, Хүний Гавьяат эмч Н.Оюундэлгэр “Манай эмнэлгийн нийт ажилчид болон манай эмнэлгээр хэвтэн эмчлүүлж байгаа нийт үйлчлүүлэгч, өвчтнийхөө өмнөөс Гэгээнтэн танд талархаж байгаагаа илэрхийлэн нас буян тань улам батжин эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хийх буян тань ашид дэлгэрэх болтугай” хэмээн хүндэтгэл үзүүлж, баярласан сэтгэлээ илэрхийллээ.

 

Хавдар Судлалын Үндэсний төв болон УНТЭ-ийн хавдартай өвчтөнүүдэд Цэнд Аюуш бурханы авшиг хүртээсэн Гэгээнтэн мөн өдрийн орой нь Нүхт дэх Корпорейт зочид буудалд сүсэгтэн олонд зориулан Гандантэгчэнлин хийдийн лам хуваргуудын хамт ном айлдаж, нэгэн өдрийг буян номын их үйлд хичээнгүйлэн зориулсан юм. Гэгээнтэн маргааш өглөө эрдэм номын эх орон Энэтхэг улс руу морилох ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Huuj gal untraalguul (172.113.218.138)

    2017-07-21

    Hudlaa hun amitan munhruulsan novshiig huuj huuj uuland garsan galiig untraalguul.

  • баасангэрэл (203.91.117.8)

    2017-07-21

    гэгээнтэн хүүгин бие сэтгэл тэгш,билэг оюун гэгээн,өлмий бат, мэлмий тунгалаг яваг,,,бурханы номын авшигт төгөс суралцаж эрдэм номын шид хутгыг дэлгэрүүлж,,,эрдэнэт хүмүүний энэ орчлонд ,,гэгээрлийн илч болж урт наслж буяныг бүтээж яваг,,,.

  • SHariin shashin (172.113.218.138)

    2017-07-21

    Mongolchuud shariin shaind orsonooroo uruudaj doroitson. ustah duhsun

  • zailaa (172.113.218.138)

    2017-07-20

    zailaa