Тариалангийн талбайн 20-40 метр ургацыг царцаа идэж сүйтгэжээ​​

Булган аймгийн газар тариалангийн бүс нутгаар бороо хур бага, ихээр халж, хуурайшилт ихтэй байна. Энэ нь таримал ургамлын хамгийн их ус чийг шаарддаг үр тарианы түрүүлэлтийн үетэй давхцаж буй юм. Иймээс ургацын хэмжээ буурах нөхцөл болохоор байна. Мөн гангийн нөхцөлтэй уялдан царцааны тархалт ихсэж, тариалсан талбай бүрийн захаас 20-40 метр талбайн ургацыг идэж сүйтгэжээ. Тариалалтын чанарыг соёололтоор дүгнэхэд 82,2 нь сайн, 17,8 хувь нь дунд үнэлэгдсэн байна. Үр тарианы тариалалт уриншинд бүрэн хийсэн, хаврын нөөц чийгийн хэмжээ газар тариалангийн бүс нутагт сайн байсан нь соёололтонд нөлөөлсөн байна.Харин сүүлийн саруудад маш халуун хуурай салхитай, хур тунадас бага орж байгаа нь таримал ургамлын өсөлт хөгжилтөнд муугаар нөлөөлж цаашид ургацын чанар, хэмжээнд нөлөөлөхөөр байгаа аж. Бэлчээр болон таримлын хэвийн ургалтыг бүрдүүлэх зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлөх арга хэмжээг 46 удаа зохион байгуулсан боловч, халуун хуурайшилтай байснаас үр дүн нь тааруу гарчээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)