Хулгайн гэмт хэрэг 23 хувиар буурчээ

2017 оны эхний хагас жилийн байдлаар цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 200133 гомдол, мэдээлэл  ирүүлснийг хүлээн авч шалгаж шийдвэрлэлээ. 

 

 

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 39.06 хувийг 5 хоногт, 60.9 хувийг 6-19 хоногт, 0.04 хувийг 20 түүнээс дээш хоногт, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн 94.8 хувийг 14 хоногт, 5,1 хувийг 15-28 хоногт, 0.04 хувийг 29 ба түүнээс дээш хоногт тус тус шийдвэрлэсэн байна. 

 

Цагдаагийн байгууллагаас ард иргэдийн аюулгүй амар тайван амьдралын баталгааг хангахын тулд хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор иргэдийн оролцоо, дэвшилтэт техник технологийг ашиглан олон талт ажил, арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

 

 

Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 1,7 хувиар өссөн байна.

 

 

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх  чиглэлээр  “Олон нийтийн цагдаа” “ Урамшилт эргүүл” “Өсвөрийн сэргийлэгч”, “Малчдын бүлэг, холбоо нөхөрлөл”, “Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих журам”, “Оюутан цагдаа”, “Хөршийн хяналт” хөтөлбөр, “Аюулгүй хот” төслийн “Гэмт хэргийн хяналтын цогц систем”, “Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх” дэд хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлснээр нийт  гэмт хэргийн 31.7 хувийг эзэлж байгаа хулгайлах гэмт хэрэг сүүлийн 5 жилд анх удаа 23 хувиар буурлаа.

 

 

Нийслэлийн дүүргүүдэд ажиллах явган эргүүлийн тоог нэмэгдүүлж, нийт 5700 алба хаагч, 263118 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, 342860 зөрчлийг илрүүлжээ.

 

 

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1705  удаагийн яриа, сэрэмжлүүлгийг давхардсан тоогоор 67456  хүнд хүргэж сурталчлав.


Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 792 зөрчлийг илрүүлэн, 575 иргэн, 3 албан тушаалтан, 214 аж ахуйн нэгж, байгууллагыг 79,4 сая төгрөгөөр торгож,  2176 литр архи, 1155  литр пиво хураан авч,  53  байгууллага, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналаа холбогдох газарт хүргүүлэн шийдвэрлүүлсэн. 

Улсын хэмжээнд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдсон хүний тоо өмнөх оны мөн үеэс 7,3 хувиар буурч, эрүүлжүүлэгдсэн хүний тоо 0,15 хувиар тус тус нэмэгдсэн байна. 

 

 

Цагдаагийн байгууллага улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 41 шүүхийн байрыг 24 цагаар хамгаалан нийт 23110 шүүх хуралдааны үед дэг журам сахиулан ажилласан.

 

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 183 нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, 226396 зөрчил илрүүлэн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэлээ.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослын  улмаас:

 

 

Цаашид Цагдаагийн байгууллагаас:

 

  • Цагдаагийн байгууллагын тэргүүлэх чиглэл болсон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр дүнг нэмэгдүүлэх

 

  • Хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэд, олон нийтийн туслалцаа дэмжлэгт түшиглэн үйл ажиллагаагаа шуурхай хүртээмжтэй явуулах

 

  • Гэмт хэрэгтэй тэмцэх ажилд мэдээллийн техник, технологийн шинэчлэлийг түлхүү ашиглах

 

  • Эрүүгийн болон Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн болон Зөрчлийг хянан шийдвэрлэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангах 

 

  • Алба хаагчдын ажлын хариуцлага, харилцааны соёл, ёс зүйг дээшлүүлэхэд анхааран ажиллах болно.

 

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (122.201.22.213)

    2017-07-23

    ТОМ ХУЛГАЙ НАР ДЭЭШЭЭ ГАРЧИХСАН,ОРУУЛЖ ТООЦВОЛ НЭМЭГДЭЭ БАЙХ ДАА.