Зам тээвэр хөгжлийн сайд “Өргөмжлөл” гардуулав

 

        Монгол Улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв, нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын хамт олныг Зам тээврийн хөгжлийн яамны “Өргөмжлөл”-өөр шагналаа.

 

Өргөмжлөлийг Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатарт гардуулсан бөгөөд “Монгол Улсын авто тээврийн салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, ажил үйлсээрээ салбараа хошуучлан ажилласныг үнэлж, талархал илэрхийлсэн юм. Шагнал гардуулах үеэр нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн нийтийн тээврийн салбарт он удаан жил тасралтгүй ажилласан ахмад тээвэрчин, ажил үйлсээрээ хамт олноо тэргүүлсэн залуу үеийн шилдэг ажилчдын төлөөллийг “Онц тээвэрчин” цол тэмдэг, Зам тээвэр хөгжлийн яамны “Жуух бичиг”-ээр шагнав  гэж  нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-аас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)