Үер, усны эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

 

        2017 оны долоодугаар сарын 21, 24-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

 

Хэт халалт, хуурайшилтын улмаас улсын хэмжээнд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар үүлэнд нөлөөлж бороо орж байгаа нь хатаж хуурайшсан газрын хөрсөнд нэвчилгүй урсаж үер болох, гол, мөрөн, нуур, цөөрмийн усны төвшин нэмэгдэх зэрэг эрсдэл үүсч болзошгүй байгаа тул иргэд аялал зугаалгаар явахдаа гал түймэр болон үер, усны эрсдлээс болгоомжлохыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)