Гаальд хураагдсан автомашинуудыг дуудлагаар худалдана

 

        Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдааг Гаалийн Ерөнхий Газраас зохион байгуулах гэж байна.

 

Дуудлага худалдаа ирэх сарын 23-ны өдөр Улаанбаатар хот дах гаалийн газарт болох бөгөөд оролцогчдыг тухайн өдрийн 08:30 цагаас бүртгэж, 09:30 цагт дуудлага худалдаа эхлэх аж.

 

Дуудлага худалдаагаар худалдах автомашинуудыг ирэх сарын 15-ны өдрийн 13.30-16.00 цагт Сүхбаатар дүүрэг есдүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамжны 12 тоот агуулах, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж 15-1 тоот Гаалийн баталгаат агуулахад сонирхогчдод үзүүлнэ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • гааль (66.181.183.188)

    2017-07-24

    гэж хэлээд гааль уг нь төрийн байгууллага байж наймаа панз үсэргээд он хуучин машин зарж бодлогын алдаа гаргах юм даа