Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа олгодог тэмцээнд амжилттай оролцож байна

Энэ амралтын өдрөөр Хонгконгт IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа олгодог өсвөр үе, залуучуудын нээлттэй тэмцээн эхэллээ. Тус тэмцээнд манай таван бөх хүч үзэж байгаа юм. Тамирчид тэмцээний эхний өдөр ажилттай оролцлоо. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат, Монголын жүдо академийн тамирчин спортын мастер Лхагвасүрэнгийн Сосорбарам алтан медаль хүртлээ. Тэрбээр Хонгконг, Филиппиний тамирчдыг ялж финалд шалгарсан бөгөөд нутаг нэгт "Женко" клубийн тамирчин Цэвээндоржийн Адъяасүрэнг ялж аваргалсан. Мөн 57 кг-ын жинд "Боржин төв" дэвжээний тамирчин Отгоны Энхжин хүрэл медаль хүртжээ.

Хариг залуучуудын ангилалд 57 кг-д "Женко" клубийн тамирчин Батсүхийн Алтанцэцэг, 52 кг-д Архангай аймгийн тамирчин Баатарын Мөнхжаргал нар хүч үзнэ. Тэднийг Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат Монголын жүдо академийн дасгалжуулагч ОУХМ Лувсанцэрэнгийн Лувсандэмбэрэл удирдаж байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)