АНУ цэргээ 100,000-аар цөөлнө

АНУ Батлан хамгаалахын салбарт хийгдэх төсвийн цомхотголын ажлынхаа нэг хэсэг болгож, цэргийн хүчнээ 100,000-аар цөөлөхөөр болсныг Батлан Хамгаалахын Сайд Леон Панетта албан ёсоор мэдэгдлээ.
АНУ Батлан хамгаалахын салбарт хийгдэх төсвийн цомхотголын ажлынхаа нэг хэсэг болгож, цэргийн хүчнээ 100,000-аар цөөлөхөөр болсныг Батлан Хамгаалахын Сайд Леон Панетта албан ёсоор мэдэгдлээ.
Тэрээр хийсэн мэдэгдэлдээ “АНУ Батлан Хамгаалахын салбарт ийнхүү бүтцийн өөрчлөлт хийж байгаагийнхаа хэрээр, цэргийн хүчний чадавхиа өндөржүүлж, АНУ-ын хилийг зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, халдлага үйлдэхийг завдсан гадны бүлэглэл, этгээдүүдээс улс орноо хамгаалах чадвараа улам бүр бэхжүүлэх болно” хэмээн хэлсэн байна.
Пентагоны зүгээс ирэх 10 жилийн хугацаанд Батлан хамгаалах салбарт зарцуулах төсвийг 487 тэрбум доллараар багасгахаар ажиллаж байгаа аж. Ойрын таван жилийн хугацаанд Арми 570000 цэргээ 490000 болгож цөөлөх бөгөөд усан цэргээ 20000-аар цөөлж, 182000 болгох гэнэ.

Хэдийгээр цэргийн төсөв нэмэгдэх хандлагатай байгаа ч, 2017 он гэхэд 567 тэрбум ам.доллараас хэтрүүлэхгүйгээр зохистой түвшинд  барихаар төлөвлөж байгаа юм байна.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)