Их аварга Хакухо 39 дэх удаагаа эзэн хааны цом хүртлээ

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Нагоя хотноо болсон зуны тэмцээний сүүлийн өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал аварга Харүмафүжиг давснаар 14 даваа, нэг унаатайгаар башёг өндөрлүүлээ. Хакүхог башёгийн 11 дэх өдөр сэкиваке Митакүми давсан юм.

Долдугаар сарын тэмцээнийг Болгарын бөх Аояама 13 даваатай өндөрлүүлсэн бөгөөд тэрбээр сүүлийн өдрийг хүртэл Хакүхогийн хамгийн ойрын ганц өрсөлдөгч байв.

Харүмафүжи Д.Бмябадорж 11, озэки Такаясү 9 даваатай өндөрлүүлсэн бол озэки Гоэйдо 7 даваатайгаар башёг дуусгалаа. Харин аварга Какүрюү М.Ананд, Кисэносато нар бэртлийн улмаас дундаас башёг орхисон.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)