ХААИС БНСУ-ын Жежүгийн их сургуультай хамтран ажиллана

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар БНСУ-ын Жэжүгийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтад БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Энх-Амгалан, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон Жэжү их сургуулийн эрдэмтэн, багш нарын төлөөлөл байлцав. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Монгол Улсын ХААИС-тай  БНСУ-ын Жежү их сургууль хамтын ажиллахаар болсонд  талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар  болон тус яамны бодлогын хүрээнд ХААИС-д  хэрэгжүүлэхээр төлөвлөж буй  “Монгол Улсын Мал эмнэлгийн салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах” төслийг бүрэн дэмжихээ мэдэгдэж байна. Нарлаг монгол оронд минь дараа илүү урт хугацаатай, тавтай сайхан зочлоорой” гэв. ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Жежүгийн үндэсний их сургуулийн захирал Ха Хянгжин нар хамтран ажиллах гэрээг үзэглэжээ. Хамтын ажиллагааны хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Дашрамд дурдахад тус сургуулийн багш нар ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд ажиллах хугацаандаа нохой, мууранд үнэ төлбөргүй үзлэг хийж,  зөвлөгөө өгсөн байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (43.242.243.34)

    2017-07-26

    Ардчилсан намын гол тоглогчидийн нэг, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга-г ажлаас нь өөрчлөх л хэрэгтэй дээ Хан-Уул дүүрэг ,ХААИС-ийн оюутнуудын ихэнхи нь танай нэр дэвшигч М.Энхболдын эсрэг саналаа өгсөн бөгөөд энэ ажлыг наад 2 нүүрт Т.Хэрүүга зохион байгуулсан