Татварын орлого өмнөх оны үеэс 658.6 тэрбум төгрөгөөр өсчээ

Энэ оны хувьд эхний таван сарын байдлаар  төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн гэх сайн мэдээтэй байв. Төсвийн орлого давж биелэхэд нөлөөлсөн хүчин зүйл гэвэл нүүрсний экспортоос гадна татварын орлогын бүрдүүлэлт сайн байгаа нь ихээхэн гол гөлөөг үзүүлжээ. Том зургаар харвал татварын орлого ийнхүү давж биелж байгаа нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэж, бизнесийн орчин эрүүлжиж байгаагийн шинж. Өөрөөр хэлбэл эдийн засаг сэргэж эхэлж байгаагийн дүр зураг ийнхүү мэдрэгдэж байна гэсэн үг.

Эхний хагас жилийн татварын орлого бүрдүүлэлт хэрхэн хэрэгжиж байгааг тодруулбал, бүх төрлийн татварын орлого давж биелсэн мэдээтэй байна.  

Үүний үр дүнд 2017 оны хагас жилийн татварын орлогын гүйцэтгэл өмнөх оноос 658,6 тэрбум төгрөгөөр өсчээ.

Тодруулбал,

-Улсын төсвийн татварын орлогын гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үеэс 570.2 тэрбум төгрөгөөр,

-Орон нутгийн төсвийн татварын орлого 88.4 тэрбум төгрөгөөр,

-Нийт дүнгээр өнгөрсөн оны мөн үеэс 658.6 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 396.5 тэрбум төгрөгийн татварын орлогын төлөвлөгөөтэй ажилласан. 438.8 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөнөөс 42.3 тэрбум төгрөгөөр илүү буюу 110.7 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

-Нэмэгдсэн өртгийн албан татвараар 303.7 тэрбум төгрөгийн татварын орлогын төлөвлөгөөтэй ажилласнаас 325.2 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөний гүйцэтгэл 107.1 хувьтай байна. Улсын төсөвт төвлөрүүлсэн НӨАТ-ын орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 81.8 тэрбум төгрөгөөр өссөн.

 

-Онцгой албан татварын орлогоор 87.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 93.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөө 106.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 тэрбум төгрөгөөр өссөн. Үүнд:

 

-Архины онцгой албан татварын орлогоор 63.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 67.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөө 106.5 хувийн,

-Пивоны онцгой албан татвараар 9.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 10.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөө 112.4 хувийн,

-Тамхины онцгой албан татвараар 14.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 14.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөө 100.0хувийн гүйцэтгэлтэй байна.

-АМНАТ-ийн орлогоор 406.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажилласнаас 416.6 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ. Төлөвлөснөөс 10.4 тэрбум төгрөгөөр илүү буюу 102.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Гүйцэтгэлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 317.6 тэрбум төгрөгөөр өсчээ.

 

-Агаарын бохирдлын төлбөрөөр 11.7 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 13.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төлөвлөгөөний гүйцэтгэл 102.6 хувьтай байгааг Татварын ерөнхий газраас мэдээлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)