​Унаач хүүгийн биеийн байдал сайжирч байна

Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны үеэр 13 настай унаач хүү Л.Баасандорж мориноос унаж, тархины суурь ясны хугарал, няцрал оноштойгоор Түдэвтэй сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.

Түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын баг ''Блью скай'' компанийн онгоцоор тээвэрлэн энэ сарын 22-нд Улаанбаатар хотод ГССҮТ-д авчирсан.

Ирсэн өдрөө гавал тархины яаралтай мэс засалд орсон байна. Өнөөдрийн байдлаар хүүхдийн биеийн байдал сайжирч, эмийн эрчимт эмчилгээ хийгдэж байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)