Баянхонгор аймагт ”сарлагийн наадам” болно

Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан жуулчдад зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаагийн нэг нь "Сарлагийн наадам" юм. Жил бүр зохиогддог тус наадам Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны "Хадаагийн булаг" гэдэг газар энэ сарын 27-ны өдөр буюу өнөөдөр болно.

Наадмын хүрээнд хүчит бөхийн барилдаан, ихэр тугалын баяр, шилмэл бух шалгаруулах ёслол, сарлагийн сүү цагаан идээ бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, сарлагийн уралдаан зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах аж.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)