“Түргэн тусламжийн төв” баригдах газрыг чөлөөллөө

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 14-р хороонд "Түргэн тусламжийн төв" барихаар 2017 оны төсөвт тусгагдсан.

Түргэн тусламжийн төвийг тус дүүргийн 14 дүгээр хорооны гурван байршлаас сонгож, аль нэгт нь барихаар төлөвлөөд байсан билээ.

Дээрх байршлаас Хайлаастын 12 дугаар гудамжны 203, 204 тоот хоёр иргэний газрыг сонгон "Түргэн тусламжийн төв"-ийг барихаар эцэслэн шийдвэрлээд байгаа бөгөөд тухайн нэгж талбарт нөхөн олговрын үнэлгээ хийлгэж, иргэдтэй тохиролцон захирамжийн төсөлд хянагдаж байна.

Ингэснээр "Түргэн тусламжийн төв" баригдах газрыг бүрэн чөлөөлж, барилгын ажил саадгүй явуулах боломжтой болох юм гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)