Монгол Улс, БНХАУ-ын банкуудын дугуй ширээний уулзалт болж байна

Монгол улс, БНХАУ-ын банк хоорондын 7 дахь удаагийн дугуй ширээний уулзалт Улаанбаатар хотноо 2017 оны 7 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд болж байна. Уулзалтад Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хятадын Ардын банкны Олон Улсын Харилцааны газрын орлогч захирал Гүо Кай болон хоёр улсын арилжааны банкууд, Монголын банкны холбоо, Гадаад харилцааны яамны төлөөллүүд оролцлоо.

Уулзалтаар Монгол Улс ба БНХАУ-ын эдийн засаг, худалдаа, банкны салбар дахь хамтын ажиллагаа, хоёр улсын мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцлийн үр дүн, БНХАУ-ын макро эдийн засгийн нөхцөл байдал болон “Бүс зам” санаачлага гэх мэт сэдвүүдийн хүрээнд өргөн агуулгаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Хоёр орны банкуудын 6 дахь удаагийн дугуй ширээний уулзалт БНХАУ-ын Шиамен хотноо 2015 оны 11 дүгээр сард болж байсан бөгөөд тус уулзалтаар олон  жилийн турш давтагдаж  ирсэн  арилжааны  банкуудын  гадаад гүйлгээний  төлбөр тооцоон дахь  үйл  ажиллагааны  эрсдэлийг  бууруулах  арга  замыг  тодорхойлсон бөгөөд шинээр БНХАУ-ын банкуудад төгрөгийн зээл гаргах, зээлийн мэдээллийг харилцан солилцох зэрэг салбарт хамтран ажиллахаар тохиролцоонд хүрсэн нь банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх томоохон алхам болсон юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.57.94.117)

    2017-07-31

    Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126