Алт худалдан авалтын 7 хоногийн тойм мэдээ

Монголбанк энэ долоо хоногт /2017.07.31-2017.08.04/ иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийт 720 кг алт худалдан авсан бөгөөд энэ нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 38 кг-аар буурсан үзүүлэлт боллоо.

 

Монголбанк нь 2016 оны 12-р сараас эхлэн дэлхийн зах зээлийн үнээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс алт худалдан авч байна.

 

Өнөөдрийн байдлаар Монголбанк нэг грамм алтыг 100,168.64 төгрөг, мөнгийг 1301.23 төгрөгөөр иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авч байна.

 

Эх сурвалж: Монголбанк

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)