Булангийн орнууд Сирийг орхив
- 2012-01-27
- Дэлхий
- 0
Персийн булангийн Арабын орнууд Сириэс ажиглагчдаа татаж эхлэв.
Персийн булангийн Арабын орнууд Сириэс ажиглагчдаа татаж эхлэв. Булангийн орнуудын холбоо өнгөрөгч мягмар гаригт Сирид илгээсэн 55 ажиглагчаас өөрсдийн хүнийг татсан байна.
Үүнээс хэдхэн хоногийн өмнө тус холбооны Хамтын ажиллагааны зөвлөл ажиглагчдыг Сирид дахин нэг сар байлгах Арабын лигийн шийдвэрийг үл харгалзан тэднийг татахаар шийдвэрлэжээ.
Харин Арабын лиг Персийн булангийн орнуудын ажиглагчдын орон зайг Арабын өөр орны ажиглагчдаар бүрдүүлэхээр болсон байна. Сирийн эрх баригчид Арабын лигээс ажиглагчдынхаа багийг үлдээхийг хүссэн аж.
Үүний дагуу Египетийн Каир хотноо Арабын лигийн орнууд хуралдан дээрх шийдвэрт хүрчээ. Уулзалтын үеэр олонхийн баталсан энэ шийдвэртэй Арабын лигийн гишүүн Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Катар, Кувейт, Бахрейн, Оман санал нийлэхгүй байгаа аж.
Эдгээр зургаан орон Персийн булангийн Арабын орнууд холбоог бүрдүүлдэг. Тэд Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг хүчирхийллээ үргэлжлүүлсээр байгаад дургүйцжээ. Уулзалтад оролцсон Суданы генерал Мохамед Аль-Даби Сирийн Ерөнхийлөгч “Хүчирхийллийг зогсоох арга хэмжээнүүдийг авч байгаа.
Тэр ердөө хоёрхон өдөрт 2239 хоригдлыг сулласан” гэж онцолжээ. Персийн булангийн орнууд Сирийг эсэргүүцсэн Арабын ертөнцийн анхны орнууд болов. Уг холбооны гишүүн Катар Сирийг хүчирхийллийг зогсооход цэрэг оруулах шаардлагатай гэж мэдэгдэж байсан ч энэ нь Арабт дэмжигдээгүй юм.
Харин Сирийг хүчтэй эсэргүүцэж буй Европын холбооны Гадаад харилцааны сайд нар өнгөрөгч даваа гаригт Сирид тогтоох шинэ хориг арга хэмжээг баталсан. Үүний дотор тус улсын Засгийн газар, найман компанийн нэр бүхий 22 албан тушаалтанд Европт зорчихыг хязгаарлаж данс, үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ.
Энэ нь Европын холбооноос авч буй Башар аль-Ассадын эсрэг 11 дэх шатны хориг арга хэмжээ юм. Өмнөх 10 хоригоор Европын холбоо нийтдээ Сирийн 120 орчим эрх мэдэлтэнг Европ уруу гарахыг нь хориглож, данс, үл хөдлөх хөрөнгийг нь битүүмжилсэн байна. Түүнчлэн шинэ хоригоор Сирид оноох нефтийн хориг арга хэмжээг улам чангаруулжээ.
Үүнээс гадна зэвсгийн импортыг зогсоосон. Сирийн Ерөнхийлөгч өөрийн орлогчдоо албан тушаалаа шилжүүлж, үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах арга замыг эрэлхийлэх Арабын лигийн төлөвлөгөөнөөс татгалзсаны дараа Европын холбоо 11 дэх шатны хоригийг авчээ. Өнгөрөгч оны гуравдугаар сард эхэлж өнөөг хүртэл үргэлжилж буй ардчилсан өөрчлөлтийн төлөөх хөдөлгөөнийг тараахад Сирийн эрх баригч цэргийн хүч ашиглаж байгаагаас одоогийн байдлаар 5400 гаруй хүн амь үрэгдсэн байна.
Сирийн хувьд Арабын лиг Арабын ертөнц дэх сүүлчийн найдвар юм. Тус улс Арабын лигийн энхийн төлөвлөгөөний нэг хэсэг ажиглагчдын багийг хүлээн авахаас хэдэнтээ татгалзсаны дараа өнгөрөгч арванхоёрдугаар сарын 26-нд зөвшөөрсөн.
Тус улс ажиглагчдын багийг дахин нэг сар үлдээх лигийн саналыг зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ. “Лигийн орнуудын олон саналаас татгалзсан Сири ажиглагчдын багийг үлдээх зэрэг ач холбогдол багатай цөөн хэдэн саналыг хүлээн авч байгаа нь Арабын лигийг өөрөөсөө нэгмөсөн алдчихгүй байх гэсэн бодлого” гэж Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Кэтрин Эштон тэмдэглэжээ. Түүнчлэн тэрбээр “Сири Ассадыг огцруулах Арабын лигийн саналаас татгалзаагүй. Ассад өөрөө огцрохоос татгалзсан” гэж шүүмжилжээ.
Түүний эл мэдэгдлээс өмнө “Сири Ассадыг огцруулах Арабын лигийн саналаас татгалзаж байна” гэж тус улсын төрийн “САНА” агентлаг мэдээлсэн юм. Хатагтай К.Эштон өнгөрөгч лхагва гаригт Сирид Улаан хавирган сар нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Абдулразак Жбейрогийн аминд хүрсэн явдлыг буруушаав. А.Жбейро нийслэл Дамаскаас Идлиб хот уруу явах зуур алагджээ. Түүн рүү үл таних зэвсэгт этгээдүүд гал нээжээ.

Э.ТӨГС
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)