Монгол уран бичлэгийн анхдугаар наадам болж байна

Монгол угсаатны аугаа өв соёл  Монгол уран бичлэгийн “МОНГОЛ ТУУРГАТАН” хүүхдүүдийн анхдугаар наадам өнөөдөр Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд болж байна.  
Монгол үндэсний эрт эдүгээ цагийн хэл аялгуугаар  Монгол туургатан   хүүхэд багачуудын ур ухаан, авьяас билгээр  бүтсэн “ МОНГОЛ ТУУРГАТАН” уран бичлэгийн наадамд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны болон Монгол хүүхдүүдийн 180 гаруй  шилдэг   бүтээл оролцож байгаагаараа онцлог юм.   
Уг үзэсгэлэнгийн гол зорилго нь: Мартагдаж  буй босоо Монгол  бичиг,өв уламжлал хэл соёлоо сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх , Монгол туургатан хүүхэд багачуудын  найзлаж нөхөрлөх  харилцан хөгжихөд  оршино. 
Тус үзэсгэлэнд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн захирал Д.Уранбилэг БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны  Урлаг Солилцооны Нийгэмлэгийн дарга Б.Тэгшээ, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын Ядуурлыг Бууруулах Хөдөлмөр Эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Нийслэлийн Засаг Даргын орлогч  Д.Энхтөр,  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, залуучуудын Хөгжлийн Газрын дэд дарга Б.Халиун, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга 
Ө.Ган-Өлзий  нар оролцож  авьяас чадвар ур оюунаа дайчлан оролцсон хүүхдүүдэд  баяр хүргэж мөнгөн шагнал бэлэг дурсгал, өргөмжлөл гардуулав. 
    Та бүхэн Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвөөр саатан морилж Монгол үндэсний аугаа өв соёл Монгол уран бичлэгийг амилуулан туурвисан  Монгол туургатан хүүхдүүдийн бүтээлүүдийг таалан сонирхоорой . 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)