Ирэх аравдугаар сард ”Соробангийн улсын VIII олимпиад болно”

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Японы "Соробангийн сургуулиудын холбоо"-ны тэргүүн Яманака Коожи тэргүүтэй зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

"Монголын соробангийн холбоо"-ны тэргүүн Д.Төмөрбаатарын урилгаар тэд Монгол Улсад зочилж байгаа аж. Ирэх 10 дугаар сард Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан "Монголын соробангийн холбоо" Японы ЭСЯ-тай хамтран "Соробангийн улсын VIII олимпиад"-ыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Уулзалтын үеэр олимпиадын бэлтгэл ажил болон соробангийн сургалтын талаар санал солилцов. Дашрамд дурдахад, соробан гэдэг нь 500 жилийн түүхтэй, Япон үндэсний тоо бодох хэрэгсэл (сампин) юм. Соробангийн сургалт монголд явагдаж эхлээд 10 орчим жил өнгөрчээ. “Монголын соробангийн холбоо” япон стандартын дагуу сургалт явуулж, хүүхэд, багачуудын оюун ухааныг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)