Танан цагаан хонь эрдэнэ

“Зарим хүн надаас: - Өвөр Монголын хонины мах амттай байдаг уу гэж асууна. Би хариуд нь: - Идэхгүй бол мэдэхгүй, идээд үзвэл мартаж чадахгүй гэсэн.

 

 

      Гадаад Хэргийн яамны сайд Ван И Өвөр Монголыг дэлхий дахинд танилцуулах хурал дээр хэлсэн энэхүү үг бүх сайтуудаар тархсан  төдийгүй Өвөр Монголын хонины махыг дэлхийд таниулсан нь гарцаагүй.
Хонь нь номхон дөлгөөн ааш зантай, дасгаж гаршуулахад дөхөм байдгаараа хүн төрөлхтний хайр бахархлыг олж, олон мянган жил  өсөж үржсээр иржээ. Хөвөн цагаан үүл, танан цагаан гэр, тансаг хонин сүрэг нь Өвөр Монголын тал нутгийн тухай хүмүүсийн ой тойнд үлдсэн хамгийн тод сайхан зураг дүрс болдог бол эдгээр нь цагаан гэдэг нэг л өнгөөр ижилсэж байдаг нь гайхалтай. Монгол хүн цагаан өнгийг эрхэмлэн дээдэлж,“Эдийн дээд хадаг нэг цагаан, идээний дээд сүү нэг цагаан” гэж холбон хэлдэг нь учиртай юм. Чандаган цагаан монгол гэрт хас цагаан ширдгээ дэвсэж, цаст цагаан уул талаар сүмбэн цагаан нэхий дээлээ өмсөж, цайдам говь хөвч хангайгаар чандаган цагаан хонио бэлчээж, монгол хүн, хонин сүрэг, цагаан өнгө мөнхийн барилдлагыг хүүрнэн тал нутагт үүл шиг нүүдэллэсээр …

 

 

      Идэж өмсөх, явж суух, унтаж хэвтэх, эдэлж хэрэглэх … гээд монгол амьдралын оршин тогтнолын аль олон талд хонь нь ингэж дутагдаж болшгүй ач тусаа өгч байдаг .Тиймээс малчин хүн элбэг тансаг, санаа дүүрэн сэтгэл бардам аж төрөхийн суурийг олгож байх хонио “Эрдэнэ” хэмээн эрхэмлэдэг юм.
Уур ханхалсан халуун тогоо зооглож, утаа суунаглуулан шорлог шарлага идэж суухдаа хүмүүс тал нутгийн хонины махыг хамгийн түрүүнд санах нь лавтай.
Монгол гэрийн гадна тулганы гал дүрэлзэж, томоохон тогоонд бүхэл ууц борлогдоно. Тахилгын зан үйл гэж эрт дээр үеэс уламжлагдан ирсэн малчин хүний амьдралын нэгэн бүрэлдэхүүн хэсэг байж,  овоо тахих, дээдсийн тайлга эрхлэх, гал голомтоо тахихаас ураг хурим тавих, хүндэт зочноо зочлоход бүхэл хонины шүүсээр хүндэтгэл дэвшүүлдэг билээ.

 

 

  Хөдөө нутгийн малчны амьдралыг үе дамжин өнгөрөөж ирсэн цайлган хүмүүсийн бодолд хонь нь ширээнд тавих мах, сэлгэж өмсөх дээл, ширдэг олбог төдий л биш. Тэр нь байгалийн амь амьдралын нэг хэсэг, хүн төрөлхтний хань гэх зэргийн олон арвин дүрээр улирч байдаг. Монгол хүн онгон дархан тайлга тахилгадаа бүхэл хонины шүүс тавьж, монгол хүний бэлгийн түрүүнд “Халуун хошуут хонь” явдаг. Хонийг халуун хошуут хонь хэмээн хүндэтгэн үзэж, зан үйл, шашин шүтлэг, аман зохиол, бичгийн зохиолд хүртэл магтан дуулсаар иржээ. Монголчуудын тахилга тайлга, цээр ёсон, үзлэг судар, наадам тоглоом зэрэгт хоньтой холбоотой зүйл олон байдаг. Үүнд, тахилга тайлга ийн дээд хэлбэр болох бүхэл хонины шүүс тавих ёс бол эрт дээдэд эзэн богд Чингис хааны үеэс даруй дээдлэн хийж байсныг “Хөх судар”-т тэмдэглэлтэй бөгөөд “Их хаан Хубилай жил бүрийн 6, 7, 8 дугаар саруудад Шанд хотноо сууж тогтсон ёсоор 8 дугаар сарын 28-нд салж явахдаа том  ёслолын дайллага хийдэг бөгөөд мөн өдөртөө сахиулсны тахилга хийж, хар толгойт хонь гаргаж тахимой” гэж “Марко полын жуулчлалын тэмдэглэл”-д тодруулсан байдаг.

 

 

 Монголчуудын хоньтой холбогдсон соёл иргэншил нь соёл болж үлдвэл сая мөнхийн болж үлдэж чадна.
Хүүхдүүддээ шагай тоглуулах, хонины далны ясаар төлөгдөх зэрэг олон талд монголчуудын  оюун ухаан, зурхайн талын үйл явдал ажиглагддаг юм. Дал шинжиж төлөг үзэх, шагайгаар тоглох нь монголын уламжлалт соёлын нэг агуулга болж, олон хэлбэрээр уламжлагдан хөгжсөөр байна. Монгол үндэстний зан заншилд хонийг эрхэмлэх нь голдуу төлгө үзэх, ад чөтгөрийг үлдэх, тахилга ийн бодис болгох зэрэг хэдэн талаар илэрч, хонь нь хэдий өөрийн хувь заяагаа эзэмдэж чадахгүй боловч, тэр нь монголчуудын сэтгэлд ариун цэвэр, төв чанга, үнэнч шударга, төв ихэмсэг, сайн сайхны бэлгэ тэмдэг болж байдаг. Монголчуудын бэлэг хүргэхдээ голдуу хадаг, архи, хонь , үхэр, хувцас, толгойн засал, тэмээ, монгол гэр, эдлэл хэрэгсэл хүргэх гэж дараалдаг, үүнээс бид хонь хүргэх нь хадаг архи ийн дараах гуравдугаарт жагсаагдсан хүнд бэлэг болохыг харуулж, эрт цагаас аваад хонь нь монголчуудын амьдрал үйлдвэрлэл, оршин тогтноход холбогдсон байр суурийг олж харж болно.

 

 

“Хонь хайчлах дуу”-нд “Нэгэн ширхэг ноос бол / нэгэн мөхлөг будаа шүү …” гэж дуулагддаг нь өмнөх зууны тавиад оны үеэр малчин түмний дунд маш өргөн тархжээ. Тэр нь тухайн үеийн ядуу тарчиг нийгэм ахуйн нөхцөл доорх малчин ардын амьдрал үйлдвэрлэлийн үнэн зураглал болсноор хүмүүсийн сэтгэлд гүн үндэслэж чадсан юм. Тэгэхэд одоо харин ширхэг ноосыг ч орхигдуулахгүй түүж явдаг хүн цөөрчээ. Энэ нь нэг талаар ард иргэдийн амьдрал сайжирсныг харуулж байгаа ч нөгөө талаар хүн ардын зан заншлын хувиралтыг харуулж байдаг .
Сүүлийн жилүүдэд хонины сүүлээр хийсэн саван, бордоо, хонины сүүн бүтээгдэхүүн зэрэг нь хөгжлөө олж, ёстой хонины бүхэл биеэрээ “Эрдэнэ” нэрэндээ тохирсон байна.

 

 

 Өвлийн идэш, зуны шөлөнд хонь зардаг нь монголчуудын хүнсний соёлыг харуулж байдаг. “Шинэ эмчийн эмийг уухаар, шүдлэн хонины шөлийг уу” гэсэн зүйр үг ч үүний илрэл юм. Ардын уламжлал ярианд “Халуун тогооны хонины мах” нь Юань улсын үеийн дайн байлдааны дундах амьдрал үйлдвэрлэлээс үүсэлтэй гэдэг. Тэр нь одоо нэгэнт хөгжөөд идээний соёлын чухал нэгэн бүрэлдэхүүн хэсэг болж, үүнтэй холбогдсон хонины аж үйлдвэрлэл бүрэлдэн хөгжиж, яг хотын том буудлаас хошууны бага хоолны газарт хүртэл хүмүүсийн идээний дээж болсон байдаг. Хонины махыг боловсруулах, үйлдвэрлэх, эзэгнэх, борлуулах хүртэл нэгэнт нарийн үйлдвэрлэлтэй болж, хүмүүсийн амьдрал үйлдвэрлэлд их хувиралт гаргажээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)