ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ой тэмдэглэх ёслол болж өндөрлөлөө

Хөххотын Даланхар уулын энгэрийн Хөхтал дахь Өвөр Монголын үндэстний цөөнхийн соёл, спортын төвд 2017 оны 08 дугаар сарын 08-нд Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

 

 

       ӨМӨЗО-ыг 70 жилийн өмнө ХКН-ын удирдлагаар байгуулсан юм. Энэ бол Марксизм болон Хятадын хувьсгал, Хятадын үндэстнүүдийн бодит нэгдлийн аугаа их практик бөгөөд ӨМӨЗО-ны хөгжлийн шинэ хуудсыг нээж, Хятадын үндэсний өөртөө засах тогтолцооны амжилттай үлгэр жишээ болон Хятадын үндэстнүүдийн харилцааны түүхийн шинэ хуудсыг бичиглэсэн билээ. 

 

 

  70 жил, ялангуяа өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойш Өвөр Монголын олон салбарын ажил үйлс үсрэнгүй хөгжиж, даян дэлхийн анхаарлыг татсан амжилт гаргалаа. Хятад улс өдгөө чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах чухал үе шатанд орж, ӨМӨЗО ч мөн хөгжлийн хамгийн чухал цаг үедээ байна. Өвөр Монголын үндэстнүүдийн ард түмэн намын XVIII бага хурал, XVIII сонгуулийн 3, 4, 5, 6-р бүгд хурлын үзэл санааг тууштай хэрэгжүүлж, Ши Жиньпин даргын хэлсэн үгийн агуулга, засаглалын тухай үзэл баримтлал, шинэ санаа, шинэ стратегиас гүнзгий суралцаж, эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийг нэгдсэн журмаар төлөвлөн, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, хуулийн дагуу засаглах, намаа хатуу чанд удирдах зэргийг сайтар зохицуулж, улс төрийн ерөнхий, цөм, нэгдмэл үзэл баримтлалыг мөрдөн эв санаагаа нэгтгэж, Өвөр Монголын эдийн засгийн хөгжил, үндэстнүүдийн эв нэгдэл, экологийн соёл, иргэдийн амьжиргааны хөгжлийн шинэ хуудсыг нээж, эх орны умард хилийн үзэсгэлэнт бүс, “Үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулж, Хятадын аугаа их мөрөөдлийг хамтдаа биелүүлэх”-ийн төлөө улам их хүчин зүтгэл гаргахыг Намын төв хорооноос хүсэж байна.

 

 

Төвийн болон Өөртөө засах орны удирдлагууд үг хэлсний дараа Өвөр Монголын аймаг, хотуудын ард иргэд нутаг нутгийнхаа хувцсаар гоёж, баярын жагсаал хийсэн байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)