Дуучин М.Мягмарын захиа задрав

"Guys-666" хамтлагийн дуучин М.Мягмар “Байна уу Ээж ээ” гэх уран бүтээлийг гаргаж байсан. Тэгвэл энэ удаад “Сайн байна уу аав аа” төслийг хэрэгжүүлж тус дууны үргэлжлэл болох “Захиа” нэртэй шинэхэн уран бүтээлийг туурвижээ.

Дууны үгийг М.Мягмар өөрөө бичиж, аялгууг нь  хөгжмийн зохиолч Г.Онон хөглөсөн байна.


 

Дууны үг

Амгалан сайн бна уу хайрт аав аа
Хүү чинь таныгаа саналаа
Ханхайх сүрлэг дүр тань үзэгдээд
Хүүхэд насаа дурслаа
Хөтлүүлж заалгаж явсан тэр үе
Хүмүүжүүлж сургаж явсан тэр үе санагдлаа хайрт аав аа
Орчлон дэлхийг хайрлахыг заагаад
Олон түмэнтэйгээ явахыг захьсан аав минь та
Энэ бүхнээ үргэлж дуулна хүү чинь таньдаа

Дахилт:
Таныхаа хүсдэг сайн хүү байхыг хичээнэ ээ
Таныхаа хайрлан энэрч явахын их ухааныг санаж явна аа

Алдаж онож үзлээ хайрт аав аа
Амьдрал зааваргүйг мэдлээ
Хан хуур шиг хоолой тань сонсогдоод
Хамтдаа байснаа дурслаа
Ухааруулж зэмлэж хэлсэн тэр үгс
Аргадаж хүүдээ амласан тэр үгс санагдлаа хайрт аав аа
Учирлаж ойлгуулж хэлсэн үг тань
Одоо ч гэсэн чихэнд минь тодхон дуулдах юм аав аа
Энэ бүхнээ дурсан дуулна хүү чинь таньдаа

Дахилт:
Таныхаа захьдаг эр хүн байхыг хичээнэ ээ
Таныхаа хайрлан дээдлэн шүтсэн эх нутгаа би өвлүүлнэ ээ

Аавын хүү байсан би Хүүгийн аав боллоо. Хан тэнгэр шиг, Хангайн уулс шиг түшигтэй таныхаа хайраас үсэрсэн оч нь би болохоор удмынхаа галыг бадраана аа Аав аа!

Дахилт:
Таныхаа хүсдэг сайн хүү байхыг хичээнэ ээ
Таныхаа хайрлан энэрч явахын их ухааныг санаж явна аа
Таныхаа захьдаг эр хүн байхыг хичээнэ ээ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)