Боксын тамирчид Япон улсад бэлтгэл хангана

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Япон Улсын Шимада хотын Засаг дарга (тэргүүлэгч) Сомэяа Кинүё тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Токио-2020 олимпийн наадмын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд БСШУСЯ тус хоттой хамтран ажиллах санамж бичгийг өнгөрөгч 3 дугаар сард үзэглэсэн юм.  Уулзалтын үеэр талууд санамж бичгийн талаар болон Токио-2020 олимпийн наадмын бэлтгэл ажлын талаар санал солилцов. Дашрамд дурдахад, Монгол Улсын боксын баг, тамирчид Шимада хотод бэлтгэл  хангахаар төлөвлөөд байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)