Сайхан мэдээ: Б.Содномгалсан хүүг эмчлэх боломжтой гэсэн хариу иржээ

Сайн байцгаана уу? Элэг нэгт ахан дүүсээ Миний хүү Б.Содномгалсан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр том оврын миксер маркын автомашинд мөргүүлж тархиндаа маш хүнд гэмтэл авч “Тархины аксоны тархмал” гэдэг оноштой болсон.

Үүний дараа 8 дугаар сарын 03-ны өдөр дахин ГССҮТ-д шинжилгээ хийлгэхэд гэмтэлийн дараах тархины хоёр талын бөмбөлгөнд үүссэн субдурал зайлах гигром гэдэг онош нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл тархины хоёр тал усжилттай болсон байгаа.

Иймд бид хүүгээ маш яаралтай Солонгос улсын Ионсей эмнэлэгт үзүүлж, оношлуулж, эмчлүүлэхээр боллоо. Ионсей эмнэлэгийн эмч нарын хэлснээр хүүг маань эмчлэхэд дор хаяж 5 сарын хугацаа шаардлагатай гэсэн.

Энэ 5 сарын хугацаанд хүүгээ эмчлүүлж, эрүүл саруул болгон хурдан эдгээж авахын тулд бидэнд 100 сая вон буву 200 сая гаран төгрөг шаардлагатай болоод байна. Иймээс сайхан сэтгэлт хүмүүс минь бидний амьдралын утга учир болсон хөөрхөн хүүг минь эрүүл саруул болж аав, ээж, ах дүү нартайгаа элэг бүтэн, аз жаргалтай амьдрахад нь тусалж эмчилгээний зардалд нь бага ч болов хандив туслалцаа үзүүлж өгнө үү хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.

Хандивын данс: Хүлээн авагч хүүгийн ээж Цэцэгмаа овогтой Сүрэнхорлоо Дансны дугаар: Хаан банк 5751082799 Холбоо барих утас: 99730739 / Ээж Ц.Сүрэнхорлоо /

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • ИРГЭН (103.229.122.18)

    2017-08-15

    АШГҮЙ ДЭЭ АЗ ЖАРГАЛ ХҮСЭЕ

  • hhhhhhhhh (143.176.142.132)

    2017-08-14

    osol hiisen huniig hooslood ch bolson zardal garguulah heregtei,ter hoosrood yaadgiin hunii aminaas iluu ed horongo uu,horongogui guilgachin bol shorond ajil hiilgeed hiisen holsii ni huud zoriul

  • amjilt (150.129.143.178)

    2017-08-14

    saihan medee bna. hurdan edgeerei

  • irgen (202.179.16.217)

    2017-08-14

    ashgui dee huurhii

  • ААА (183.81.171.150)

    2017-08-14

    Гэмтэл учруулсан хуний орон байр, херенгийг нь зараад эмчилгээний зардлыг нь гаргах хэрэгтэй.

  • СОНСОЦГОО. ШҮҮГЧ НАРАА (66.181.165.38)

    2017-08-14

    САЙХАН МЭДЭЭ БАЙНА.ТЭР МЕКСЕР МАШИНЫГ НЬ ЗАРААД ХҮҮХДИЙН ЭМЧИЛГЭЭНД НЬ НЭМЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. НЭГ НЬ ХҮҮХЭД ЭРЭМДЭГ БОЛГОЖ БАЙДАГ ТЭГЭЭД АРД ТҮМНЭЭСЭЭ ХАНДИВ ГУЙЖ БАЙДАГ НӨГӨӨ ЖОЛООЧ НЬ ХАРИН ХААНА БАЙНА. ТЭР ЖОЛООЧ ТЭГЖ ОСОЛ ГАРГААГҮЙ БОЛ ЭНЭ ХӨӨРХӨН ХҮҮХЭД ГҮЙЖ ХАРАЙЖ ҮЕИЙНХЭНТЭЙГЭЭ ТОГЛООД Л ЯВАХ БАЙСАН ХАРХАД ЭНГИЙН МЭТ БОЛОВЧ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА ГЭДГИЙГ ТОДОРХОЙ БОЛГОВОЛ АРД ТҮМЭН ИХ Л БАЯРЛАХ БАЙХ ДАА . ЭНЭ ДЭЭР Л ШҮҮГЧИЙН УР УХААН ХАРАГДАХ БАЙХ ДАА.

  • 1 (202.70.34.98)

    2017-08-14

    байн байн мөнгө аваад гэх гээд буруу бичлээ

  • 1 (202.70.34.98)

    2017-08-14

    Сайхан мэдээ байна гэхдээ солонгосийн эмнэлэгүүд шинжилгээ гээд байна байна аваад тэр тоолонд төлбөрөөсөө гадуур мөнгө авдаг юм билээ.