Монголчуудын 22.3 хувь нь хөдөлгөөний хомсдолтой

 

Манай улсын иргэдийн дунд илүүдэл жин, хөдөлгөөний хомсдол, таргалалт буюу хотжилтын өвчин нэмэгдэж байна. Тоон судалгаагаар нийт хүн амын 54 хувь нь илүүдэл жинтэй, 19 хувь нь таргалалттай, 22.3 хувь нь хөдөлгөөний хомсдолтой гэсэн дүн гарчээ.

Таргалалт буюу хотжилтын өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр 10 минут дасгал хөдөлгөөн хийх, 14 хоногт нэг удаа ууланд авирах, өглөөний цай тогтмол уух зэрэг амьдралын зөв дадал хэвшилтэй болохыг эмч нарын зүгээс зөвлөж байна.

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй таргалалт буюу хотжилтын өвчнөөс сэргийлж чадвал зүрх судасны өвчнийг 80 хувиар, чихрийн шижингээс 90 хувиар, хавдрын тохиолдлыг 30 хувиар бууруулах боломжтой болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.72.245.122)

    2017-08-17

    М.Энхболд хотын дарга байхдаа иргэдийн амарч дасгал хийдэг бүх газрыг, сургуулийн захирлууд нь сурагчдын биеийн тамирын талбайг бүгдийг нь зараад идсэний хор уршиг одоо л зах зухаасаа гарч байна