Чөлөөт бөхийн тамирчид эхний өдөр ЗУРГААН ЖИНД ТҮРҮҮЛЛЭЭ

 

“Монгол туургатны хүүхдийн спортын VII их наадмын чөлөөт бөхийн тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас 54, ОХУ-ын Буриадаас 11, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 13 тамирчин хөвгүүд, охидын тус бүр долоон жинд өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр  хөвгүүдийн 46, 54, 76 кг, охидын 40, 46, 56, 70 кг-ын жингийн барилдаан болж, манай улсын өсвөр үеийн бөхчүүд зургаан жинд нь аваргалсан.

Хөвгүүдийн 54 кг-д Б.Буд, 76 кг-д Т.Бөхчулуун, охидын 40 кг-д Г.Оюундарь, 46 кг-д Ч.Отгонтуяа, 56 кг-д Б.Хонгорзул, 70 кг-д Б.Намуунзаяа нар түрүүлэв. Харин Буриадын Дамдин Цыренжапов  46 кг-д алтан медаль хүртсэн байна. Маргааш хөвгүүдийн 42, 50, 63, 100, охидын 43, 52, 60 кг-ын жингийн барилдаан болно. Эхний өдрийн дүн мэдээ : 

  Хөвгүүдийн 46 кг:  

1.      Дамдин Цыренжапов (ОХУ)

2.       Батсүхийн Батзориг

3.       Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (хоёул Монгол) ,

4.      Чандмань(БНХАУ)

      54 кг:  

1.      Батбаатарын Буд

2.      Мөнх-Очирын Сүхбат

3.       Эрдэнэбатын Төгсжаргал,

4.      Болдын Дашзэвэг (бүгд Монгол)

76 кг:

1.      Туваадоржийн Бөхчулуун

2.        Амгаланбаатарын Цэрэн-Очир

3.      Баярсолонгын Балжинням (бүгд Монгол),

4.      Сүлд(БНХАУ)

Охидын 40 кг:

1.      Ганбатын Оюундарь

2.       Ганзоригийн Эрдэнэсүрэн

3.      Энхболдын Буман-Аюуш,

4.      Батбилэгийн Нандин-Эрдэнэ (бүгд Монгол)

Охидын 46 кг

1.Чинболдын Отгонтуя

2.Батбаатарын Энхзул

3. Мөнхбатын Мөнхгэрэл (бүгд Монгол),

Мунсел Цыденова (ОХУ)

56 кг:

1. Болдсайханы Хонгорзул

2. Баянмөнхийн Отгонтуяа

3. Одсүрэнгийн Сарансувд,

4.Болдбаатарын Болортуяа (бүгд Монгол)

70 кг:

1. Батболдын Намуунзаяа

2. Өлзийбатын Одбаг

3. Батчулууны Оюунбагана, Доржсүрэнгийн Цогзолмаа (бүгд Монгол)

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)