Хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдтэй уулзалт хийлээ

 

Нийслэл болон хотын ойр орчмын аймгуудад хүн, малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулж 2017 оны 08 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутгаас мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Уг захирамжийг биелүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 13-20 хорооны мал аж ахуй эрхэлдэг өрхийн иргэдтэй уулзлаа.Уулзалтад дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир болон нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, дүүргийн холбогдох хэлтэс, хорооны Засаг дарга нар оролцсон юм. Энэхүүуулзалтаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр мал бүхий өрхийн иргэдэд нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх талаар авч хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч,  тэдний санал хүсэлтийг сонслоо.Ажлын хэсэг хороодтой хамтран эхний ээлжид мал аж ахуй эрхэлдэг айл өрх, иргэдийн санал хүсэлтийг тусгасан судалгааг авах бөгөөд судалгааны үр дүнд тулгуурлан цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган ажиллах юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (103.26.194.126)

    2017-08-19

    Энэ зун хэдэн хүүхдээ агаар салхинд гагаж чадсангүй. Даанч харамсамаар юм.

  • (103.26.194.126)

    2017-08-19

    Зуслангийн худгийн дэргэд онгоц тавиад айлууд руу холбодог усны хоолойг шууд мал усалдаг онгоцондоо дүрж байгаа малаа усалдаг шүү дээ. Энэ удаа шүлхий гарлаа. Дараагийн удаа өөр ямарч өвчин гарч болно шүү. Түргэн хотоос малыг нь гаргах хэрэгтэй

  • (103.26.194.126)

    2017-08-19

    Яаралтай гаргах хэрэгтэй шүү дээ. Ингэж дүлэгнэж байгаад хотынхоо төвд шүлхий гаргаж балай юм болох бий дээ. Даанч дэндүү зуслангийн хашаа тойроод л малаа бэлчээгээд зусланд байгаа худгаас услаад л арай дэндүү шүү