Согтуу жолоочийн буруугаас хүний амь нас хохирчээ

 

“Ар гүнт”-ээс хот орох чиглэлийн авто замд өчигдөр 15.40 цагийн орчимд автомашины ноцтой осол гарчээ. Тодруулбал, “Lexus 470” маркийн автомашины жолооч согтуугаар жолоо барьж яваад “Toyoto crown” “Land cruiser” зэрэг автомашинтай мөргөлдөж нэг автомашин шатаж, нэг хүн харамсалтайгаар амиа алдсан байна. Хэргийн газарт онцгой байдлын алба хаагчид болон Замын цагдаагийнхан шуурхай ажиллажээ. Мөн осол гарснаас цаг орчмын дараагаар түргэн тусламж ирсэн аж. Согтуу жолооч хажуудаа хоёр орчим насны хүүхэд суулгаж явсан гэв. Харин мөргүүлсэн автомашинд нэг жирэмсэн эмэгтэй, гурван эрэгтэй, хоёр хүүхэд нийт зургаан хүн зорчин явж байсан гэнэ. Мөргүүлсэн машинд зорчиж явсан нэг эрэгтэй газар дээрээ амиа алдсан байна. Харин мөргүүлсэн автомашинд зорчиж явсан хоёр хүүхэд, нэг жирэмсэн эмэгтэйг ГССҮТ-д иргэд хүргэж өгчээ. Одоогоор тэд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. “Lexus 470” машин жолоодож явсан эрэгтэй биеэ хянах чадваргүй их хэмжээний согтолттой байсныг Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Улмаар осол гаргасан согтуу жолооч зам голлож, урсгал сөрж явсан бөгөөд осолд өртсөн машин тухайн машиныг өнгөрөөх золигоор замын хашлага налж зогссон ч, удалгүй согтуу жолооч ирж мөргөжээ. Хэргийн газарт ажилласан замын цагдаа нар согтуу жолоочийг шууд баривчилж, автомашиныг журамласан аж. “Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа өнөөдөр эхэлнэ” хэмээн Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • 158 (202.180.218.132)

    2017-08-16

    гудманд буу бариад хий буудсан хүн,согтуугаар тээврийн хэоэгсэл жолоодсон хүн 2 ын оногдуулах ял нв жолооч нь хөнгөн вм бна доо

  • zochin (37.220.133.161)

    2017-08-16

    Sogtuu tolgoitnuudiin shiitgel ny bagadaad baina sain juramlaj tsuuruuleh heregtei baina.