Миний нулимсыг салхи л арчина

 

Драмын урлагт цоо шинэ тэсрэлт хийж олон мянган үзэгчдээр Улсын Драмын Эрдэмийн Театрыг дүүргэж байсан Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч: Ш.Гүрбазарын "Надаар тоглосон хайр" жүжиг ийнхүү дэлгэцийн бүтээл болон гарах гэж байна.

Уг кино зохиолыг зохиолч найруулагч: Л.Таванбаяр бичсэн бол ерөнхий найруулагчаар Н. Элдэв-очир ажилласан байна. Мөн Ерөнхий продюсераар Т. Эрдэнсүх, зөвлөхөөр УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилсан байна.

"Надаар тоглосон хайр" МУСК 9-р сарын 01-ээс эхлэн бүх кино театруудаар дуулиан шуугиантай нээлтэй хийхээр төлөвлөсөн аж. Ийнхүү олны дунд ихээр хүлээлт үүсгэсэн уг киноны OST-ыг дуучин: Б.Замбалгарав, Б.Маралжингоо нар хамтран дуулжээ.

Ингээд МУСГЗ: Ш. Гүрбазарын үг, МУУГЗ: Ц.Чулуунбатын ая, "Миний нулимсыг салхи л арчина" дууны клипыг хүргэж байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)