С.Саянцэцэг хойд Америкчуудыг уяраана

 

Эх орныхоо нэрийг дэлхийн дайдад цуурайтуулж буй хөгжимчдийн тухай өгүүлээд баршгүй билээ. Төгөлдөр
хуурын эгшгээр хүн төрөлхтнийг баясгаж яваа монголчуудын тэргүүн эгнээнд Сангидоржийн Саянцэцэг зүй
ёсоор багтана.

Тэрбээр Москвагийн хөгжмийн дээд сургууль төгссөн бөгөөд Мадрид, Софи, Киев, Нью-Йорк, Мехико, Москвагийн томоохон театруудад тогложээ. Түүнийг алдарт Карнеги холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол хөгжимчин гэдгээр хүмүүс андахгүй. Энэ сар С.Саянцэцэгийн төдийгүй Монголын урлагийн, тэр дундаа сонгодог хөгжмийн ертөнцөд нэгэн онцгой үйл явдал болох гэж байна.

Тодруулбал, дэлхийн хэмжээний төгөлдөр хуурч монгол бүсгүй АНУ, Канадын сонгодог урлагт дурлагчдад уран бүтээлээ танилцуулахаар болжээ. Тэрбээр аялан тоглолтоо Канадын Калгари хотоос эхлэх бөгөөд төгөлдөр хуурч Лин Нгуентэй хамтран тоглох юм. Тэд маргаашийн тоглолтдоо Бах, Моцарт, Шопен, Чайковский, Шуман нарын сонгодог хөгжмийн дээжээс толилуулахаар бэлтгэсэн байна. С.Саянцэцэг энэхүү тоглолтоо Оросын төгөлдөр хуурч Татьяна Галицкаягийн дурсгалд зориулжээ.

Харин АНУ-ын Люсвилл хөгжмийн дээд сургуулийн урилгаар энэ сарын 25-нд тус улсад айлчлан тоглох юм. Кентакид болох энэхүү тоглолтод Мэттью Нельсон, Пол Йорк нарын гоцлол хөгжимчин оролцох аж. С.Саянцэцэг эдгээр тоглолтоороо хөгжимчний ур чадвараа гайхуулаад зогсохгүй харьцангуй залуу Монголын сонгодог урлагийн төвшинг Хойд Америкийн чансаа өндөр сонсогчдод батлан харуулах нь дамжиггүй. Монголын төгөлдөр хуурч хэмээн алтан тайзнаа зарлуулан эх орныхоо нэрийг дуудуулах түүний хаан хуурын тоглолтод амжилт хүсье.

Дашрамд өгүүлэхэд, С.Саянцэцэг Испанид хувийн сургуулиа 1995онд байгуулсан бөгөөд “Сьюдад де Хузска” олон улсын төгөлдөр хуурын тэмцээнийг үндэслэж, тус наадмын ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Тэрбээр нэрт хөгжмийн зохиолч аавынхаа хүслийг биелүүлэн Соёл урлагийн их сургууль, консерваторид 2012 оны есдүгээр сараас багшилж эхэлсэн юм.

 

Х.ЭРДЭНЭЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Uhen baid***** (66.181.186.220)

    2017-08-22

    Estoi muuhai shunaltai hvn, mash muuhai hvntei yalgaj haritsana.Mongold 1t ordog togoldor huurch bol busad n yu ch bish yum bn te? Yum zaaj chaddaggv,heden aya hudla tseejlvvlj etseg ehvvdiin tolgoi ugaana.

  • Uneniig uguulne (139.5.218.171)

    2017-08-22

    Mash shunaltai hun shuu, aimshigtai. Bas ih hov yarina suragchdiinhaa huviin amidralruu nuhurteiguu niilj het orno. Aav eejiig ni aashtai aashgui bayan targanaar ni yarina. Huuhduudee yalgaj haritsana, horoololiin huuhed zaisangiin huuhed gej. Bas aimaar nervynii. Yym meddeg humuus ni bugd urgeed alga bolson. Yum medehgui heden sonirhogchdoor toglood l mungiig ni avaad duusch bga bh. Huuhdedee notiig ni tseejluulehgui zugeer ay avtomataar tseejluulchihne. Nuguu huuhed ni heden sariin daraa notoo harj ayaa togoloj chadahgui.

  • Үнэнийг өгүүлнэ (139.5.218.171)

    2017-08-22

    Эвгүй шуналтай бас их стресслэг хүн шүү. Үнэхээр аймшигтай. Испанид байгаад цыган зан сурчихсан юм уу хаашайн. Хүүхдүүдээ ялгаж харьцана. Хороололынх зайсангийн гээд л... юм мэддэг хүмүүс нь хөөрхий үргээд алга болсон, юм мэдэхгүй хэдэн сонирхогчтойгоо л...