Хятадад онлайн худалдааны орлого нэмэгджээ

 

Хятадын Үндэсний статистикийн хорооноос Хятадын эдийн засаг тогтвортой өсөж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээ тогтвортой нэмэгдсэн талаар мэдэллээ. Тус улсын эдийн засаг хэдэн улирал дамнан тогтвортой хөгжих хандлагатайг тайланд дурджээ. Хятадын Үндэсний статистикийн хорооны ахлах мэргэжилтэн Мао Шэн Юн Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас өнгөрсөн даваа гарагт зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд оролцон илтгэл тавьжээ. Тэрбээр Хятадад ажил эрхлэлтийн орлого өнгөрсөн сард 20 сая юаньд хүрсэн бөгөөд аж үйлдвэрийн нэмэгдлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 6.4 хувиар нэмэгдсэн байна. Энэхүү нэмэгдлийн хурд өнгөрсөн сараас 1.2 нэгжээр буурчээ. Харин үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн үзүүлэлт өнгөрсөн оны мөн үеэс 8.3 хувиар нэмэгдэж, нэмэгдлийн хурд зургаадугаар сарынхаас 0.3 нэгжээр буурсан аж. Эрэлт хэрэгцээний талаар тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалт тогтвортой нэмэгдэхийн зэрэгцээ зах зээлийн борлуулалт хурдтай өсөж, онлайн жижиглэн худалдааны орлого ихэссэнийг Мао Шэн Юн онцоллоо.

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)