Улаанбаатарт үүлэрхэг бороо орно

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 19-20-нд ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 08 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгаар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд     6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)