Хамгийн залуу энтрепренерүүд

 

Гарааны бизнесээ ухаалаг эхлүүлж, амжилтад хүрсэн хамгийн залуу таван энтрепренерийг онцлон танилцуулж байна. Шинэ санаачлага, бизнесийн авхаалж самбаа, санхүүгийн хөрөнгө нөөцийг нэгтгэн, цоо шинэ бүтээгдэхүүн, цоо шинэ бизнесийн загварыг бүтээсэн тэдгээр энтрепренер 9-14 насны хүүхдүүд юм.

 

ТОГЛООМОН АРКИЙН ЭЗЭН КЕЙН МОНРОЁ


Кейн Монроё дөнгөж есөн настайдаа бизнесээ эхлүүлжээ. Тэрбээр видео тоглоомын арк эзэмшигч юм. Бяцхан хүү Лос-Анжелес хотод аавынхаа автомашины хэрэгсэл зардаг дэлгүүрт видео тоглоомын кардонон арк байрлуулж амжилтын гараагаа эхэлжээ. Түүний энэ бизнес нь тус хотын сурвалжлагчид болон өдөр бүр сонирхохоор ирж байсан хүүхдүүдийн ярианы сэдэв болов. Хүү нэг удаагийн тасалбараар дөрвөн тоглоомон дээр 1-2 ам. доллараар тоглуулдаг байна. Мөн “Кеннедийн видео тоглоомон арк” гэх логотой цамц 15 ам.доллаараар худалдаалах болжээ. Хэдийгээр Кейн хүү их хэмжээний мөнгө олдог ч орлогоо албан ёсоор тодорхойлоогүй юм. Түүний хандивын орлого 212000 ам.долларт хүрчээ. Есөн настай хүүгийн амжилтад нөлөөлсөн гол зүйл нь бизнесээ сурталчилсан 11 минутын бичлэг юм. Энэхүү бичлэг “Youtube” болон “Vimeo” сайтад хамгийн олон хандалт авсан видеонуудын нэг юм.

ЭРЭГТЭЙ ҮНЭРТЭЙ ЛАА БОДОЖ ОЛСОН ХАРТ МАИН


Харт Маин ахлах сургуулийн хандивын арга хэмжээгээр охидод зориулсан үнэртэй лаа зарж байсан эгчийгээ хараад ирээдүйн 158бизснесийн санаагаа олжээ. Эрэгтэйлэг үнэртэй лаа үйлдвэрлэх санаагаа олохдоо Харт Маин 14 настай байв. Эгч нь түүний санааг тоогоогүй ч хүү санаагаа хэрэгжүүлэхийн төлөө тууштай тэмцсэнээр улс дамнасан бизнесээ цогцлуулсан юм. Эцэг, эх нь хүүдээ 200 ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр Харт Маин бизнесээ эхэлжээ. Тэд гэр бүлийн лааны үйлдвэрээ байгуулж, “Түүдэг гал”, “Гахайн утсан мах”, “Модны үртэс”, “Байгалийн тансаг үнэр”, “Өвөөгийн гаансны үнэр” зэрэг олон төрлийн үнэртэй лаа үйлдвэрлэсэн байна. “Mancans” олон улсад 60 салбар дэлгүүртэй лааны брэнд болон өргөжсөн байна.

1970-ААД ОНЫ ХУВЦАС ХУДАЛДААЛДАГ ШАРЛОТ ФОРТИН


Шарлот ахлах сургуулиа төгсөөд энтрепренер болох алхмаа тавьжээ. Тэрбээр аав, өвөөгөө даган өөрийн бизнесээ эхлэхээр шийдсэн нь эмэгтэйчүүдийн хувцасны дэлгүүрт 18-40 насныханд зориулсан 1970-1980-аад оны загварын тасаг нээх байв. Нимгэн цамц, богино өмд, даашинз худалдаалж эхэлсэн нь амжилт олжээ. Фортин нэгэн ярилцлагадаа “Борлуулалт хурдтай өсөхийн хэрээр туршлагажиж, хариуцлага шаарддаг. Өдөрт есөн цаг ажилласан ч, тэр ойр дотнын найзуудтайгаа байнга холбоотой байдаг” хэмээжээ.

 

ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ХАЙЛТЫН СИСТЕМ ЗОХИОГЧ ЖАК КИМ


“Benelab” хэмээх хандив цуглуулдаг хайлтын системийг бүтээсэн Сиэтл хотын хүү Жак Ким хамгийн залуу энтрепренерүүдийн нэгд зүй ёсоор багтана. Тэрбээр зохиосон хайлтын системийнхээ зорилгыг “Хялбархан аргаар хандив олох явдал юм” хэмээн тодорхойлжээ. Жак Ким зөвхөн хүүхдүүдэд зориулж системийг ангийнхаа хүүхдүүдэд ашгийн бус зорилгоор зохиожээ.


ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨР АМЖИЛТ ОЛСОН ВИЛЛОВ ТЮФАНО


Виллов Тюфано гэх 14 настай охины амжилтын гараагаа Флорида дахь ээжийнх нь ажилладаг үл хөдлөх хөрөнгө зуучлалын газраас эхлүүлжээ. Тухайн үед Флоридад эдийн засгийн хямрал үүсч 100 мянган ам.долларын орон сууц дуудлага худалдаагаар12 мянган ам.долларт хүрч байв. Тэр үед түүнд маш гайхалтай санаа төрсөн нь “Өөрийнхөө байшинг өөрөө худалдаж авах” санаа байв. Ингээд үл хөдлөх газар ажилладаг ээж нь түүнд хэрэгтэй зүйлээр тусалж эхэлжээ. Тэд худалдаж авсан орон сууцаа сард 700 ам.доллараар түрээслүүлсэн байна.

 

Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)