“Реал Мадрид” Испанийн цомд түрүүллээ

 

Эзэн хааны “Реал Мадрид” клуб “Барселона”-г хожин Испанийн супер цомын тэмцээнд аваргаллаа. Мадридын “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын анхны гоолыг Марко Асенсио хийсэн бол 39 дэх минутанд Карим Бензема “Барса”-гийн хаалганд бөмбөг оруулжээ. Хоёр багийн эхний учраа энэ сарын 13-нд Барселон хотод болж “Реал”-ын ялалтаар өндөрлөсөн билээ. Хариу тоглолтын үеэр “Рейл Мадрид”-ын довтлогч Кристиан Рональдо шүүгчийг түлхсэний улмаас таван тоглолт өнжих шийтгэлийг хүлээсэн юм. “Реал” клуб уг шийдвэрийг давж заалдсан боловч хэрэгсээгүй тул К.Рональдо “Барса”-гийн эсрэг тоглолтыг үзэгчдийн суудлаас үзжээ. Испанийн супер цомын анхны тэмцээн албан ёсоор 1982 онд нээлтээ хийсэн ба тэрнээс хойш тус тэмцээнд Барселон клуб 12 удаа, Реал клуб 10 удаа түрүүлээд байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)