“Бойнг-737” онгоцны нэг дугуйд гэмтэл гарч, техникийн буулт хийжээ

 

Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ-501 аялалын дугаартай “Бойнг-737” агаарын хөлөг өнөөдөр өглөө 08:01 цагт хөөрснөөс хойшхи хоёр минутад аэродромд хийсэн үзлэгээр агаарын хөлгийн нэг дугуйд гэмтэл гарсныг тогтоосон хэмээн Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.

Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээллийг агаарын тээвэрлэгч МИАТ ХК-д болон, нисэх багт шуурхай мэдэгдсэнээр уг онгоц “Чингис хаан” ОУНБ-д техникийн буулт хийжээ.

Нөхцөл байдалтай холбогдуулан “Чингис хаан” ОУНБ-д “код-3” зарлаж, агаарын хөлгийг газардах үед бэлэн байдлыг хангаж ажилласан байна.

 

 

“Код-3” цуцлагдаж, нисэх буудлын үйл ажиллагаа одоо хэвийн үргэлжилж байгаа юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)