Алдарт эхчүүдэд нэмэгдэл олгуулах тухай

 

Эхчүүд цолоо ямар ч арын хаалга, мөнгө төгрөгөөр худалдаж авдаггүй. 8-21 хүүхэд төрүүлж өсгөсөн ч байдаг. (Одоо 4-6). Тэд улс эх орныхоо хүн амын шавхагдашгүй ундарга-тусгаар тогтнолын баталгаа-тулгуур баганууд. Мөн улс эх орныхоо дутууг гүйцээж, дундуурыг дүүргэж байдгаараа хоёр дайнд оролцсон ахмад дайчидтай жин хэмжүүрийн туухай тэнцэх үйлстнүүд. Эх хүн хүүхдээ 10 сар хэвлийдээ тээж өвдөж шаналахыг бие сэтгэлээрээ мэдэрч, халуун цусаа юүлэн, үхэлтэй амь өрсөн байж төрдөг. Төрүүлсэн үр хүүхдээ ангир шар уургаараа амлуулж, ариун цагаан сүүгээрээ тэжээдэг. Тэднийхээ гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэж, өвгөд дээдсийнхээ алтан сургаалаар хүмүүжүүлдэг. Монгол төрийн жолоог ээлжлэн барьж байгаа МАН, АН-ынхан I одонтой эхэд нэг сая, II одонтой эхэд 500 мянган төгрөг, хүн бүрт нэг сая төгрөг өгнө гэж амласан.

Хамтарсан Засгийн газар I одонтой эхчүүдэд 3.5 сая, II одонгой эхчүүдэд гурван сая төгрөг өгөх амлалтаа яаралтай хэрэгжүүлэх талаар санал шаардлага дөрвөн удаа өргөн бариад тэнгэр хол газар хатууг мэдрүүлж "хад" мөргүүлсэн билээ. Алдар гавьяа хүндтэй, буянтай буурал ээжүүдээ магнайг хагартал баярлуулж, голыг харлатал гомдоогоод тэр үеийн эхчүүдийн олон нь ертөнцийн мөнх бусыг үзээд байна. Эхчүүд тэтгэвэр гэдэг аялагхан аястай "хэлмэгдэлд" толгой дараалан хамрагдан нийгмийн идэвхтэй нөхцөлөөс хөөгдөж, тэтгэврийн хамгийн доод хэмжээгээр 26 жил ядуусын эгнээнд голоо зогоох төдийхнөөр амьдарцгааж, Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж эрүүл, амьд явах баталгаа алдагдаад байна. Олны итгэл хүлээсэн хоёр намынхан цөөрч үлдсэн алдарт эхчүүдээс уучлалт гуйж, нэмэгдэл олгох хуулийн төслийг боловсронгуй болгон хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ- ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт шаардаж байна. Гурван их хурал, Засгийн газрууд, хоёр Ерөнхийлөгчид 16 дахь удаагаа санал шаардлага өргөн барьж байна. Буянтай буурал ээжүүдээ тэмцлийн аргад шилжүүлж сэтгэл санааг хямруулахгүй байхыг анхааруулаад хүлээлээ. Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо гэдэг үг байдаг даа.

 

Чой.Бямбаа /Алдарт эхчүүдийн эрхийг хамгаалах Энхийн өргөө холбооны тэргүүн/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (19)

  • Зочин (66.181.187.23)

    2017-08-23

    Сүүлийн үед хүүхнүүд ажил хийх сонирхолгүй болсон бна 5.6 хүүхэд гарагчхаад 5 жил нд төлсөн болоод /хүүхэд бүр 1,5 жил / тэтгэвриын мөнгө авна гээд сууж бга хүүхнүүд бна буруу чбиш л бх гэхдээ тоондоо биш чанартаа гэдэг үг бий шүү нөхөр намайг тэжээх ёстой гэсэн богино бодолтой хүүхдээ хаана юу хийж явааг мэдэхгүй мөнгө нэхээд сууж бгаа хүүхнүүдийг яалтай билээ

  • Зочин (66.181.164.43)

    2017-08-22

    Төр засгаасаа элдэв халамж тэтгэлэг нэхсээр газар нутгаа гадны оны хөнгөлөлттэй зээл гэсэн өрөнд өгөөд эцэст нь х ойч үе минь газар нутаггүй болох байхаа да энэ янзаараа. Яасан ч хачин зүгээр л сууж байгаад мөнгө авах хүсэлтэй ард түмэн юм бэ манай ард түмэн. Улс эх орноо гэсэн өчүүхэн сэтгэл байхгүй юмаа.

  • Жавзаа (103.229.121.77)

    2017-08-21

    Улс орны Э/З гайгүй болохоор өгөх л байлгүй дээ

  • зочин (202.131.243.186)

    2017-08-21

    энэ хуулийг өөрчилмөөр санагддаг 4 хүүхэдтэй 1-р одон авдаг болонгуут охиныхоо хүүхэдийг нэр дээрээ болгоод л одон авсан ээжүүд Монголоор нэг болсон тэгээд одоо улсаас мөнгө нэхээд утгагүй зүйл.Юманд үнэн гэж байдаг үнэний төлөө яриад байгаан бол 4 хүүхэд гаргачаад эхийн одонгоо авч чадахгүй байгаа тэр өрөвдөлтэй ээжүүдийн төлөө юу хийв тэргүүн та өөрөө юм хийлдээ.Хүний хүүхэдийг өөрийн нэр дээр болгож хуурамч одонтой ээжүүд ч зөндөө бий дээ тэгээд мөнгө нэхээд шударга байлдаа.харин 3 хүүхэлтэй ээжүүд хэлмэгдсэн шүү.

  • (202.21.108.48)

    2017-08-21

    enechini bolomjiin shaardlaga bn end tend baishin hden 1000g barisanch uul uurhai hichneeniig neesench gandaas hichneen hurungu oruulsalt orj irsench ehchvvded bodit nuluu amjirgaani nemerni medegdeh bishdee...tiimees ene zuw sanal bh...

  • duuya (103.212.117.24)

    2017-08-21

    Ene bolohguishde ulsin tusuv hund bgaa ued zunduu l tetgemj ugch baigaa shde shal demii um bichij baihin dandaa uur sanaa sanaachlaga algauu yaj tolgoi ni ergeheere ingedgiin .Buu iim balai um yarij bichij bai bid ur huuhed gargah uuregtei ch zaaval tur zasgiig hundruuleh albagui aandaa ugdug uedee ugch l taaraa baih bidend bitgi ta nar ehchuud bid naraar shou hii za bolsooon turuuchin shou duusaagui bhad

  • du (103.212.117.24)

    2017-08-21

    Ene bolohguishde ulsin tusuv hund bgaa ued zunduu l tetgemj ugch baigaa shde shal demii um bichij baihin dandaa uur sanaa sanaachlaga algauu yaj tolgoi ni ergeheere ingedgiin

  • Яллт (76.236.126.78)

    2017-08-20

    Монгол минь өргүй л бай бидэнд өөр хүсэх зүйл алга. Эх орноо өрөнд тавиад туучив!

  • tuya (66.181.179.210)

    2017-08-20

    caihan l medee bna eh chyy diig ih l xelmegdyylcen shyy dee

  • urgen (113.10.29.8)

    2017-08-20

    eejuud mongoo elbegdorjtongoos neh av

  • zoch (113.10.29.8)

    2017-08-20

    huuhdiin humuujil harah ni zov sanaa bna baahan heregt orson huuhedtei bi aldart eh geed danalzaad baidag hadad utgagui sanagddag Tegeed ch Elbegdorj gej teneg ym 4 6 huuhed bolgoj tosov hundruulj buruu ym hiisen hundee

  • zochin (49.0.214.170)

    2017-08-20

    бид засаг төрөө яасан их дарамтлах юм бэ дэ мөнгө өгсөн өгөөгүЙ БИД хүүхдээ өсгөн хүмүүжүүлж сайн хүн болгон өсгөж чадна

  • baagii (27.123.214.114)

    2017-08-20

    er n bol hun amaa osgoe gesen bodoltoi bol ogoh l heregtei huneer hun hiihiin zovlon medehgui humuus bol oilgohgui olon hasnin ym bicnih bh huuhedee harj bui ehcnuuded tsalin ogoh heregtei odongin mongiig olgoh heregtei

  • baagii (27.123.214.114)

    2017-08-20

    er n bol hun amaa osgoe gesen bodoltoi bol ogoh l heregtei huneer hun hiihiin zovlon medehgui humuus bol oilgohgui olon hasnin ym bicnih bh huuhedee harj bui ehcnuuded tsalin ogoh heregtei odongin mongiig olgoh heregtei

  • МММ (202.179.27.133)

    2017-08-20

    МОНГОЛЧУУДЫГ ЦӨӨХӨН БАЙЛГАХ ГЭСЭН САНААРХАЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД ТӨРД БАЙГАА БОЛООД Л ХООСОН АМЛАЖ ГАРЧ ИРЭГЧИД ХӨДЛӨХГҮЙ БАЙГАА БУС УУ???

  • ИРГЭН (202.179.27.133)

    2017-08-20

    ТЭМЦЛЭЭ ИДЭВХЖҮҮЛЭХГҮЙ БОЛ ӨВӨЛ БОЛЛОО.ТИЙМЭЭС ЯАРАЛТАЙ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.МИНИЙ ХУВЬД ЭЭЖ ЭХНЭРҮҮДИЙНХЭЭ ӨМНӨӨС ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХАД БЭЛЭН БАЙНА.ГАНЦХАН ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ДУТААД БАЙНА.

  • Зочин (66.181.187.23)

    2017-08-20

    Дэмжиж бна гэхдээ анхаарах зүйл бна үрхүүхдээ хэр хүүмүүжилж улс орондоо хэрэгтэй хүн болгож чадаж бна Миний мэдэхийн хүүхдүүд нь хулгайч архичин тэнмэл болгож нийгмийг хордуулчхаад тэрийг нь төр зөв мөнгө өг гээд гээд бгааг ойлгохгүй л бна би ч 3 хүүхдтэй миний хүүхдүүд архи тамхинаас хол алба амны ажлаа хийж болоод бна хүүмүүжил гэдэгт анхаарал хандуулмаар л бна даа

  • zoloo (202.9.43.25)

    2017-08-20

    zow 1amlalt bielvvlwel sain b.na da dor bichsen hvn tsetsegntts garjee de teneg hvn

  • (202.70.37.34)

    2017-08-20

    zoo hunuu omnoos huuhed gargasan bish dee. ter mongiig chini ajil hiij bgaa bidnii mongonoos abna biz dee.